Өнгөрсөн оны 12 сард 21 настай охин найз залуугийнхаа гарт харгис хэрцгий тамлалыг тэвчиж чадалгүй нас барсан аймшигт хэрэг гарч нийгмийг цочролд оруулаад байсан.

Найз охиноо 48 цагийн турш зодож хөнөөсөн гэх Г.Алтанхүүг өдгөө Цагдан хорих 461-д саатуулан шалгаж байгаа. Энэхүү хэрцгий этгээдэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Улсын мөрдөн байцаах газрын дарга болон холбогдох хүмүүсийн байцуулан энэ хэрэгт мөрдөн байцаалтаар нэмж зайлшгүй шалгаж тогтоовол зохих олон асуудал онцлон авч үзлээ.

Тэрбээр хэргийг олон талаас нь, бодит байдлыг тогтооход онцгой анхаарч тодорхой асуудлуудыг шалгах талаар үүрэг даалгавар өглөө. Хэргийг Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгахаар болсон байна.