Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулдаг хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгаж эхэллээ

Автомашин, мотоциклийн бүдүүн яндангаас гарах хэт чанга дуу чимээнээс үүдэлтэй иргэдийн гомдол, мэдээлэл 2022 онд 88, 2023 онд 167, 2024 онд 224, он гарсаар 101 бүртгэгджээ.

Тиймээс НИТХ-аас иргэдийн тав тухыг алдагдуулсан, айдас түгшүүр үүсгэх нөхцөл бүрдүүлсэн, орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль орчмын бүсэд 22 цагаас хойш шөнийн цагаар хэт чанга дуут дохио ашигласан, бүдүүн ядан дуугаргаж давхидаг үйлдлийг таслан зогсоох,шийдвэрийг гаргасан байна.

Энэ хүрээнд шөнийн цагаар дуу чимээ ихтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байхад хяналт тавьж, цагдаагийн албан хаагч эргүүл хийж ажиллаж байна.

Тодруулбал: “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшинг суудлын автомашин бензин хөдөлгүүртэй бол 74, дизель бол 75 Дб /децибалл/-аас тус тус хэтрэх ёсгүйг заасан байдаг.