Долларын ханш юуг “дохио”-лоод байна вэ?!
өчигдѳр
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2025 оны долдугаар сарын 3-ны чуулган дээр “…Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2.5 тэрбум ам.доллар болсон” гэж андуурч хэлээд маргааш нь “…5.2 тэрбум ам.долларын нөөцтэй” хэмээн залруулсан.
Валютын 5.2 тэрбумын нөөц нь 2020 оноос хойшх, ер нь түүхэнд дээд хэмжээ юм. 2024 оны арванхоёрдугаар сард 5.5 тэрбумд хүрч, хамгийн их нөөцтэй болж байв.
Монголбанкны зүгээс “…Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургадугаар сарын эцсийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 0.24, жилийн өмнөхөөс 7.5 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын албан нөөц нь зохистой хэмжээнд буюу импортын 6-7 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд байна” гэж тайлбарласан.
Мөн “…Сүүлийн хагаст нүүрсний үнийн бууралтаас шалтгаалт экспортын орлого хумигдана. Нөгөө талд, хэрэглээ өсөж байна. Үүнтэй холбоотойгоор валютын нөөц буурах эрсдэл бий. Гэхдээ Монголбанкны зүгээс валютын нөөцөө зохистой хэмжээнд удирдана” гэж мэдэгдсэн.
Валютын нөөцийг зохист хэмжээнд байлгах тал дээр “…Сүүлийн хагас жил алтны тушаалтыг идэвхжүүлэх чиглэлд нэлээд анхаарч ажиллана. Дэлхийн зах зээл дээр алтны ханш өсөж байгаа үеийг ашиглаж Монгол Улс “Алт-3” аяныг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа. УИХ-аар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолыг батлагдвал 3.0 тонноос дээш нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Ингэснээр алт тушаалт мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Монголбанк жилд дунджаар 20 тонн алт худалдан авбал валютын нөөц 2.0 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой” гэж тооцжээ.
Гэвч, УИХ-ын хаврын чуулганы сүүл хэрд “Алт-3” аянтай холбоотой шийдвэр нь Монголбанкны энэ “төсөөлөл”-ийг үндсэнд нь нураачихсан. Нарийн тодорхой шийдвэр гарч чадаагүй юм. Мөн, алтны үндсэн ордууд байршлаасаа шалтгаалаад эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй болсон. Ерөнхий сайд Г.Занданшатар ч тусгай хамгаалалттай газарт байгаа алтны үндсэн ордуудыг ашиглуулахгүй гэдэг мэдэгдэл хийсэн юм.
Тиймээс, “…Одоо байгаа 5.2 тэрбум ам.долларын нөөцийг яаж зохистой хэмжээнд нөхөх вэ” гэдэг тодорхойгүй болж байгаа хэрэг. Энгийнээр хэлэхэд, валютын зардал гарна. Гэхдээ, түүнийг нөхөх ёстой. Зарлагыг орлогоор нөхөх учиртай. Гэтэл, хаанаас, яаж орлого олох вэ гэдэг бүрхэг болоод байгаа юм.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Онтре гоулд”, “Петрочайна дачин тамсаг”, “Бадрах энержи” зэрэг компанийн хөрөнгө оруулагч нартай Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцээ хийж, гэрээний төслүүдийг тохирох, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулж, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт тогтоолоор үүрэг болгосон байна.
Гэхдээ Монгол Улсын валютын нөөцийг наанадаж нөхөх, цаанадаж өсгөх хэмжээний орлого татах шийдвэр УИХ-аас гарах ёстой. Гэтэл, хаврын чуулган хаагаад гишүүд явчихсан. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж болох ч энэ талаар ярьж байгаа субьект алга байна. Тэгэхлээр, ирэх намраас эхлээд 2-3 тэрбумаараа хэрэглээнд гарч, өм цөм хорогдох валютын нөөцийг хэрхэн нөхөх нь одоогоор тодорхой бус болчихоод байгаа юм. Ер нь бол, Монгол Улс ингээд валютын нөөцөө дундлаад эхэлбэл эдийн засгийн хүндрэл рүү алхлаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр, Монголбанкнаас энэ сарын 22-нд зарласан ам.долларын ханш 3,585.39 төгрөг боллоо. 2025 оны зургадугаар сарын 22-нд 3,579.67 төгрөг байсан. Наадаж найрласан ганц сарын дотор 5.72 төгрөгөөр өссөн байгаа юм. Түүнчлэн, тавдугаар сарын 22-нд 3,573.64, дөрөвдүгээр сарын 22-нд 3,569.04, гуравдугаар сарын 22-нд 3,476.98, хоёрдугаар сарын 22-нд 3,462.59, нэгдүгээр сарын 22-нд 3,435.18 төгрөг байжээ. Он гарсаар 150.21 төгрөгөөр өссөн байгаа юм. Мөн яг жилийн өмнө 3,380.45 төгрөгийн ханштай байжээ. Ам.доллар жилийн хугацаанд 204.94 төгрөгөөр өссөн байна. Сүүлийн жилүүдэд овоо тогтвортой байсан ам.долларын ханш гэнэт ингээд хөдөлгөөнд орчихлоо. Ингэж хөдлөхдөө зогсохгүй өсөж байна.
Энэ юуг дохиолоод байна вэ. Ойрд дуулдаагүй нөгөө ФАТФ-ын саарал, хар жагсаалтууд, ОУВС-гийн хөтөлбөрүүдийн “сураг” битгий гараасай билээ. Юутай ч, төр үүнд төвлөрч, эдийн засагчид энэ тал дээр анхаарах цаг болсон шиг байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
BOOWN XXNO80955877SADARTLA XUCHINDUULI
Зочин · өчигдѳр
SEXSEER VANXANDI80955877ANUSDI
Зочин · өчигдѳр
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрөө ард түмэн хянахгүй бол улс хөгжихгүйнээ төрд гарсан эрхмүүдийг буруутгах аргагүй хөрс нь бохир болохоор бохир хөрснөөс хогийн ургамал л ургана
Zochin · өчигдѳр
Dollor hansh buuh tusam ard irged amidral deeshlne ene 126 zail