Өчигдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08:20 цагт Тайландын Хаант Улсын Сурин муж дахь цэргийн бааз руу камбожийн талаас гал нээж, хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарав.

Энэхүү үйл явдлын улмаас олон тооны иргэд амь насаа алдаж, гэмтэж, бэртсэн тул тайландын талаас тухайн байршилд оршин сууж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Иймд иргэд Та бүхэн тайландын камбожтой хиллэдэг “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байж, учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүгээр анхааруулж байна.

Элчин сайдын яамны шуурхай утас: +66 06-1026-9692

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ