Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан баруун бүсийн их насны морьдын уралдаанд 121  хүлэг уралдсанаас 

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн халтар морь түрүүлж, Төв аймгийн Баян сумын уугуул МУ-ын Манлай уяач Баасанцэрэнгийн Нямжавын зээрд морь аман хүзүүджээ. 

Айргын гуравт Ховд аймгийн Зэрэг сумын МУ-ын Алдарт уяач Бөхчулууны Баатарбилэгийн Дураараа халтар, дөрөвт Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат аймгийн Алдарт уяач Балжиннямын Зулбаярын хүрэн халзан, айргын тавд Увс аймгийн Тэс сумын уяач Чимэд-Очирын Ганболдын зээрд тус тус хурдалж давхижээ. 

гэрэл зургийг todmagnai.mn сайтаас ашиглав