Олон нийтийн цахим сүлжээнд “Бага насны хүүхдүүдийг элдэв ёс бус үгээр хэлж хараан, хайрч, түлнэ” гэх зэргээр айлгаж байгаа иргэний бичлэг нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг энэ сарын 29-ний өдөр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагатай хамтран хамгаалалтад авч, эрсдэлийн зэргийн үнэлгээг хийж байна.

Шалгалтын ажиллагааг шуурхай явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.