Засгийн газрын харьяа 11-11 төвд ирсэн гомдолд авто зам, гүүрэн гарцыг чанартай барихад мэргэжлийн байгууллагууд анхаарал хандуулж ажиллах шаардлага байгааг талаар иргэд санаа бодлоо илэрхийлжээ.

Тухайлбал, №1407186824 дугаарын зочин “Хан-Уул  дүүрэгт шинэ гүүрэн гарц хийсэн байна. Маш чанаргүй баригдсан байна. Гишгүүр болон өөр чанарын шаардлага хангаагүй зүйлүүд байгаа болохоор комисс хүлээж авахаас өмнө янзлуулмаар байна. Үүний оронд нүхэн гарц барьж баймаар байна.

№1407183456 Соёмботой уулыг ухаад байна. Энэ ямар учиртай юм бэ.

№1407186824 ХУДүүрэгт шинэ гүүрэн гарц хийсэн байна. Маш чанаргүй баригдсан байна. Гишгүүр болон өөр чанарын шаардлага хангаагүй зүйлүүд байгаа болохоор комисс хүлээж авахаас өмнө янзлуулмаар байна. Үүний оронд нүхэн гарц барьж баймаар байна.

№1407187966 УКТЭ - Бөөрний Диализын аппаратандаа өвчтөнгүүдээс 1 удаа ороход 106.000 төгрөгний төлбөр авч байна. Бөөрний өвчтэй өвчлөгсдийг Төрөөс анхаарч зохицуулалт хийж өгөхгүй бол Диализийн өвчтэй хүмүүс үхэх аюулд ороод байна. Аппаратанд орох чадалтай, чадалгүй маш олон өвчтөнгүүд байгаа тул Засгийн газраас эдгээр өвчтэй иргэдэд Үхлийн тун бэлдэж өгөх хэрэгтэй.

№1407180736 Сонсголонгийн замыг яаралтай засварлах хэрэгтэй байна. Засвар үнэхээр хангалтгүй байна. Зуны цагт ажлаа амжуулаад эртхэн засвараа хийгээд дуусгах хэрэгтэй. БГД 4-р хороо Лекор зочид буудал зөвшөөрөлгүй барилга баригдаж байна. Үүнийг шалгаж, стандартын дагуу барих шаардлага тавьж арга хэмжээ авна уу?

№1407189213 Зурагтаас Зүүнсалаа чиглэлийн замыг өргөтгөж байгаатай холбогдуулан зам хөндлөн гарах гарц, гэрлэн дохиог хэд хэдэн газар суулгаж өгнө үү? Мөн PC тоглоомын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох хэрэгтэй байна. Бага насны хүүхдүүд гэрээсээ алга болох, тоглоомонд донтох гэх мэтийн сөрөг үр дагаварууд их гарч байна.

№1407180277 БЗД 12-р хороонд Чулуутын хэсэгт цагаан сараас хойш хогоо өнөөг хүртэл ачаагүй, хогны ногоон уут ч өгөөгүй. Хог ачихгүй байгаагаас айлууд хогоо гудманд гаргаж хаяж, орчин их бохирдох боллоо. Яаралтай арга хэмжээ авна уу?

№1407183953 Төв аймгийн заамар суманд газар ухаад байна. Уулс заамар гэх компани нь гүний худгаас ус татаж шороогоо баяжуулж байна. 10 гаран буутай юм. Хэдхэн хоноход олон газар үгүй болж байна. Иргэд амьдрах газаргүй болж байна. 100 гаран өрх эсэргүүцлээ илэрхийлж байна.

№1407189900 Алга болсон машинаа хэрхэн хайлгах вэ? ЗЦГ-с лавлахад хэсгийн байцаагчид өргөдөл гаргаж өгснөөр хайж эхлэх боломжтой гэсэн. Гэтэл манай хэсгийн байцаагч "Би тийм ажил хийдэг хүн биш" гээд хүлээж авахгүй байна. Асуудлыг хэрхэн шийдэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл яаралтай өгнө үү?

№1407182535 СХДүүргийн 29-р хорооны 141-1 байранд халуун ус 6 сард тасарсан. Одоо хүртэл ирэхгүй байна. Халууны улиралд усгүй байна гэдэг чинь үнэхээр хэцүү байна.