Г.Ууганцэцэгийг СЭМҮТ-ийн шинэ захирлаар томилжээ
3 цагийн өмнө
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д хийсэн хяналт, шалгалтын дүнтэй холбоотойгоор тус байгууллагын захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өмнө нь мэдээлсэн.
Энэ дагуу Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд Г.Анхболд 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Түүний оронд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Г.Ууганцэцэгийг СЭМҮТ-ийн шинэ захирлаар томилжээ.
Тус төвд өмнө нь хийсэн шалгалтаар олон ноцтой зөрчил илэрч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд удирдлагын түвшний хариуцлага, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж эхлээд байна.
Зочин · 15 минутын өмнө
BOOBN LAW VANAGLMAAR XXNO80955877ANUSDAAD ALNI SEXSEED