УИХ-ын дарга бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаа болино гэж ХЭЛЭЭГҮЙ
4 цагийн өмнө
"Бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаа болино" гэх УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зурагтай мэдээлэл цахим орчинд тархаад буй.
Тухайн асуудлаар Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас залруулга гаргажээ.
Залруулгад
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль тогтоох дээд байгууллагын даргын хувиар үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахаа болино гэсэн байр суурь илэрхийлээгүй, мэдэгдэл хийгээгүй болно. УИХ-ын дарга 2023 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас тавьсан 4 шаардлагыг биелүүлэх ажлын хэсэг ахалж байсан. Уг ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг 2023.10.18-нд өгөх үеэрээ АРД ТҮМНИЙХЭЭ САНАЛЫГ ҮНДЭСЛЭЖ үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах уу, үгүй юу гэдэг шийдвэрийг хамтарч гаргана. Засгийн газар үүнийг дангаараа шийдэх боломжгүй гэж мэдэгдсэн учир ташаа мэдээлэлд залруулга хийж байна.
Зочин · 29 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 3 цагийн өмнө
Их хурал гэж ард иргэдэд муугийн үлгэр дууриал болсон газрыг өөд татаад цэгцэлчих сэтгэлгүй, чадваргүй улам л уруудуулж нэр хүндийг нь шавартай хутгаж байж бас болоогүй амбиц ихтэй энэ поп эр болж өгвөл бүх юманд хошуу, хуруу хоёроо дүрэх сонирхолтой. Одоо допингийн шинжилгээ авахгүй болгож монгол бөхийг монгол эрчүүдийг дуусгах нь л дээ. Монгол наадамд уралдах адууг “хэмжиж уралдах” эрлийз адууг дэмжих хууль баталж монгол адууг амжилттай устгаж, монгол наадмыг бузартуулсан хуулиа ч засах чадваргүй энэ эр одоо бөхийг энэ замаар оруулж монголыг монгол бүхнийг устгах юм байна л даа.
Зочин · 4 цагийн өмнө
BOOWN XXN80955877
Зочин · 4 цагийн өмнө
SEXSDI80955877