Энэ жилийн баяр наадмын дөрвийн даваанд Олимпийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин  Н.Түвшинбаяр улсын начин Ц.Одбаяртай барилдаж байх явцад олимпийн аварга Н.Түвшинбаярыг шууд давсанд тооцсон нь олны дургүйцлийг хүргэсэн билээ.

Шалтгаан нь хөлийн цэц Улсын начин Ц.Одбаярт сануулаад байхад бөхийн талбайгаас гарч барилдсан гэж үзсэн байна.

Монгол бөхийн дүрэмд зааснаар барилдаж байгаа бөх наадмын талбайгаас гурван удаа гарвал унасанд тооцдог аж. Гэч хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хөлийн цэц, засуул, цагдаа нарын хамгаалалтад даваа авлаа хэмээн наадамчид дургүйцэж, цэнгэлдэх даяар “Одбаяр, Одбаяр” хэмээн орилолдож байсан. Мөн хөлийн цэцийн шийдвэрээр даваа авсан Н.Түвшинбаярыг туг тойрохоор гүйж явахад нь Ц.Одбаяр зодогноос нь татаад унагасанд хамгаалалтад зогсож байсан цагдаа нар зүлэг ногоон дэвжээн дээр гүйлдэн гарч ирж тэднийг салгаж буй мэт дүр үзүүлсэн нь дайран дээр давс гээч болж, наадамчид байтугай бөхийн засуул, бөхчүүд хүртэл дургүйцэж буйгаа илэрхийлэхэд хүргэсэн билээ.

Энэ тухайгаа зарим нэг бөхийн засуул, бөх тайлбарлагчид "Хоёр бөх барилдаж байхад төрийн цагдаа пдундуур нь орж ирж зохицуулах гэж оролдсон нь зохимжгүй зүйл" хэмээн ярьсан.

Хэдийгээр бөхийн дүрэм журмаараа асуудлыг шийдсэн гэх ч бүтэн жилийн турш бэлтгэл хийж байгаад жилдээ ганц болох улсын наадамдаа сайн барилдахыг хичээж буй бөхийг алаг үзэж буй мэт шууд унасанд тооцсонд гомдолтой санагдах нь олйгомжтой. Гэтэл Төвшинбаяр ч ганц угзралтыг даахгүй унаж шоудаад зогсохгүй төрийн цагдаа нь хүртэл  Олимпийн аваргын бие хамгаалагчид мэт аашилсан нь наадамчин олны дургүйцлийг илтэд хүргэсэн юм.

Шинэхэн Дархан аваргуудаасаа авахуулаад маргаанаар эхэлсэн энэ жилийн бөхийн барилдаан бөхийн ёс жудаг шалдаа унасныг шууд харуулсан нь харамсалтай.