Ц.Мөнхтуяа АН-ын буянаар УИХ-ын гишүүн болсон уу? багш нарын саналаар УИХ-ын гишүүн болсон уу?
2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өчигдөр нийгмийн сүлжээнд лайв хийх үеэрээ олны анхаарлыг татсан үг хэлжээ. Тэрээр:
“Би жагсаалтын тэр хойно 16-д жагсаж, хэдэн багш нарынхаа саналаар л сонгогдсон. Нэг их АН-ын буянаар гарч ирээгүй. Тэр дарвалзаад байгаа 'Элийрэгч' Ц.Уянга гарч ирээд юу хийх юм. Нэр татуул л даа. Тэгээд өөрөө ор л доо, чаддаг юм бол...”
Энэхүү яриа нь олон хүний гайхшралыг төрүүлж, АН-ын цөөнгүй гишүүдийг бухимдуулаад байна.
Ц.Мөнхтуяа өмнө нь Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд АН-ын ҮБХ түүнийг багш нарын төлөөлөл болгон, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлж, намын жагсаалтынхаа 16-д бичсэн юм.
Эндээс нэг гол асуулт гарч ирж байна. Ц.Мөнхтуяа үнэхээр багш нарын саналаар УИХ-ын гишүүн болсон уу, эсвэл үндэсний хэмжээний том нам АН-ын буянаар парламентын суудалд хүрсэн үү?
Нэр дэвшүүлэхдээ багш нарын төлөөлөл гэж тодорхойлсон ч, бодит амьдрал дээр нь АН-ын намын жагсаалтад багтсан нь намын дэмжлэггүйгээр парламентад орох боломж тун хязгаарлагдмал байсныг харуулж байна.
Үнэндээ жагсаалтын 16 дахь дэслэл нь багш нарын саналаар шууд сонгогдох магадлал багатай, харин намын дэмжлэг, санхүүжилт, PR ажиллагаа гол үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь олон улс төрийн шинжээчдийн дүгнэлт юм.
Иймд Ц.Мөнхтуяагийн гишүүнчлэл нь багш нарын саналаар тодорхой хэмжээгээр төлөөлөгдсөн ч, АН-ын том намын дэмжлэг, жагсаалтын байрлалаас шууд хамааралтай байсныг үгүйсгэх аргагүй.
Ц.Мөнхтуяа багш нарын төлөөлөл гэдэг нэрийн дор парламентад орсон ч, АН-ын буянаар УИХ-ын гишүүн болсон гэдгийг улс төр судлаачид онцолж байна. Товчоор хэлбэл, багш нарын санал нь “лого” маягийн тэмдэглэгээ болсон ч парламентын суудлыг баталгаажуулсан гол хүчин зүйл нь намын дэмжлэг байжээ.
Э.Солонго
sonin.mn
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN BOOB XXN VANXANDI EDELI SEKSEER80955877