Сүүлийн үед иргэд машинаасаа эд зүйлсээ хулгайд алдах хэрэг гарах нь ихэсчээ. Тухайлбал, энэ сарын 18-нд буюу өчигдөр  14:10 цагийн үед Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE нэртэй дугуй засварын газрын гаднаас Lexus 570 саарал машинаас бор өнгийн савхин гар цүнхийг хулгайлжээ.

Уг цүнхэнд хувийн болон албаны олон тооны түлхүүр, баримт бичгүүд, төлбөрийн картууд, мөнгө алдагдсан байна. Эзнийг нь дугуйгаа сольж байх хооронд  машинаас нь эд зүйлсийг нь хулгайлан авч байгаа энэхүү хүнийг таньж мэдэх хүн байвал 95753907, 98221085 утасны дугаарт холбогдож мэдээлэл өгч болох юм.

Энэхүү мэдээллийг жолооч нартаа болон иргэддээ сэрэмжлүүлэх болгох үүднээс хүргэж байна.