Г.Занданшатар: Данс хааж татвар төлүүлдэг бүдүүлэг аргыг хална. ЖДҮ-ийн татварын ачааллыг багасгана
8 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн талаар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-тай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийт иргэдийн татварын ачааллыг багасгасан, хувийн хэвшлээ дэмжсэн шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Төсвийн хуультай хамт НӨАТ-ын хуулийн төслийг давхар өргөн барьж байна. НӨАТ-ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлж, 1 сая төгрөгийн худалдан авалтад таван хувийн буцаан олголт өгнө. 2027 оноос 100 хувь буюу 10 хувийг нь буцааж олгоно.
Сард 800 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг хүн 80 мянган төгрөгийн НӨАТ төлнө. Үүний 2 хувьд нь 16 мянган төгрөг буцааж авдаг байсан бол 40 мянган төгрөг буцаан авдаг болно.
Нэг жилийн хугацаанд үүнийг амжилттай хэрэгжүүлснээр ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс 100 хувь буюу 80 мянган төгрөг буцаан авна. Нийт иргэдийн 75 хувь нь 1 сая төгрөг хүртэлх худалдан авалт хийдэг.
Сарын 1.5 сая төгрөгийн цалинтай хүний 800 мянган төгрөгөөс татвар авахгүй, үлдэгдэл 700 мянган төгрөгөөс 10 хувь буюу 70 мянган төгрөгийн татвар авна.
Жижиг дунд үйлдвэрийн татварын ачааллыг багасгана. 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ. Хялбаршуулсан босго 50 сая төгрөг байсныг 400 сая болгоно. Банкны дансыг нь бүтэн хаах бус орлогоос нь татварт суутгадаг шинэ зохицуулалт үйлчилнэ. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болно. Бүх нийтээрээ хянаж, шаардлага тавина.
2025 онд нийт төсвийн зарлага 35.1 их наяд төгрөг байсан бол 2026 онд 3 их наяд төгрөгөөр бууруулж байна. 2025 онд нийт төрийн албан хаагчийн тоо 231 мянган байсныг 218 мянга болгож хязгаарласан. Цаашдаа энэ түвшнээс нэмэгдүүлэхгүй байх бодлого хэрэгжүүлнэ" гэв.
Зочин · 2 цагийн өмнө
DYYDLGN MASSAJLAAD80955877
Зочин · 2 цагийн өмнө
Татварын ажилчдаа чадвартай болгоо харьцаа бол адсагашдээ судалгаагаар татварын ажилчид хамгийн харьцаа ёс зүйгүй байдаг гэж гарсан
Зочин · 6 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
гэрэл · 7 цагийн өмнө
Ганцхан харилцах данс хаах биш шүү. Тусгай зөвшөөрөл, eMon орох зэрэг бусад эрхээр хаагаад ажил хийлгэхгүй, хэцүү л байгаа шд
Бат · 7 цагийн өмнө
Одоо ард түмэн минь алдагдалгүй төсөв батлуулдаг түүнээ хэрэгжүүлдэг нам хүчнийг дэмжицгээе удахгүй эх орноо ломбарданд тавихнээ хүн хирээрээ мал хөлөөрөө гэдэгсэн
Зочин · 7 цагийн өмнө
BOOBN VZNTAI XOXOJ DOLOON XELEEREE GOE SERELDMEER DOLOOGD80955877