Монгол эх орныхоо нэрийг дэлхийн олон  улс оронд, язгуур урлагаараа дамжуулан цуурайтуулж яваа “Хөсөгтөн” хамтлаг баяр наадмын өдрүүдэд Красноярск хотноо болсон “Мир Сибири-2014” наадамд оролцсон юм. Уг наадамд 10 гаруй орны уран бүтээлчид оролцсоноос тус хамтлагийнхан “Гранпри” шагналын эзнээр тодорчээ. 

Дууны төрөлд нь хөөмийч О.Чулуунбаатар алтан медаль, морин хуурч Б.Батзориг, ятгачин Ч.Амарбаясгалан нар мөнгөн медаль хүртэж, “Гранпри” шагналын эзэд болсон "Хөсөгтөн" хамтлагийнхандаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргье.

Д.Ана