Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” хэмээн зарлаж, олон нийтийн анхаарлыг татсан “5 Ш” ажиллагаа гэгчийг эхлүүлж байв.

Шүгэл үлээгчдийг хамгаална, хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээг шалгана, гадаадад орогнож буй авлигачдыг эргүүлэн авчирна, оффшор хөрөнгийг буцаан татна, төрийн өмчит компаниудыг шилэн болгоно гэх зэрэг зорилго тавьсан энэ кампанит ажил анхандаа хүчтэй сонсогдож, иргэдийн итгэлийг төрүүлсэн.

 

 

Гэвч бодит амьдрал дээр үр дүн нь олон нийтийн хүлээлтэд хүрсэнгүй.

 

 

“Шүүр” ажиллагаагаар хэд хэдэн албан тушаалтны хөрөнгийн зөрчил ил болсон ч томоохон хэргүүдийнх нь шийдвэрлэлт алга.

 

“Шувуу” ажиллагаагаар эргүүлж авчирсан хүмүүсийн хэргүүд шүүхийн шатанд гацаастай. “Шүгэл” ажиллагааны хувьд хууль эрх зүйн орчин бүрдсэн ч шүгэл үлээгчид үнэхээр хамгаалагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй. “Шилэн” ажиллагаа төрийн өмчит компаниудыг хэсэгчлэн ил болгосон ч нийтлэг ил тод байдал бий болгосонгүй.

 

 

Харин “Шилжүүлэн авах ажиллагаа” нэртэйгээр оффшор хөрөнгө Монголд буцаан орж ирсэн бодит жишээ хараахан алга.

 

 

Энэ бүхний эцэст олон нийтийн дунд “5 Ш” ажиллагаа үнэхээр авлигын эсрэг тэмцэл байсан уу, эсвэл Л.Оюун-Эрдэнийн худал пи-ар уриа байсан уу?” гэсэн асуулт давамгайлж байна.

 

Томоохон авлигын хэргүүд шийдэгдээгүй, авлигын тогтолцоо хэвээр үлдсэн нөхцөлд “5 Ш” нь их дуулиантай эхэлсэн ч үр дүнгүй дууссан улс төрийн кампанит ажил болон түүхэнд үлдэх нь тодорхой болов.

sonin.mn