"Мөрөөдлийн театр"-ын царайлаг залуусын нэг гэгддэг жүжигчин Батушкаг уншигч та андахгүй биз ээ.  Хамгийн сүүлд л гэхэд “Нарны жим” олон ангит уран сайхны кинонд Гантиг гэх залуугийн дүрээр үзэгчдтэйгээ уулзсан.

Саяхан “Нэг сая нэг минут” нэвтрүүлэгт оролцож авхаалж самбаагаар бусдыгаа хошуучилж  ялагчаар тодорсон билээ. Энэ талаар тэрбээр ₮Энэ нэвтрүүлгийг өмнө нь үзэж, оролцогчдын алдаж онохыг харж байсан бол өнөөдөр өөрөө оролцож ялагч боллоо. Хүнээс авхаалж самбаа хурд, хүч, тэвчээр шаардсан сайхан нэвтрүүлэг байна" гэсэн юм.

Үргэлж л сэргэлэн цовоо залуугийн төрхөөр уулздаг түүний нэгэн сонин айдастай дүр төрхийг энэ удаад хүргье. Энэхүү төрхийг харсан фэнүүд нь "яана аа ямар аймаар айдастай царай вэ. Айсан байна. Сүнс нь зайлчихсан байна ш дээ" хэмээн их л сэтгэл түгшсэн байна.

Д.Ана