Нэг шуудай мидлингийг ₮3,750, шинэ хагас кокс түлшийг ₮5,000-аар карт болон аппликэйшн хослуулан борлуулна
7 цагийн өмнө
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэх талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин дараах мэдээллийг хүргэлээ.
Түлшний борлуулалт:
- Мидлинг шахмал түлш нэг шуудай нь 25 кг бөгөөд 3,750 төгрөг
- Аравдугаар сарын 1-нээс борлуулагдаж эхлэх шинэ хагас кокс нэг шуудай нь 25 кг бөгөөд 5,000 төгрөгөөр борлуулагдах аж.
Энэ талаар "Есдүгээр сарын 15-наас хуучин хэрэглэж байсан "Сайн карт"-аа ашиглан худалдан авалтаа хийнэ. Мөн нэгдсэн аппликэйшнийг ашиглаж нүүрсээ худалдаж авч болно. Өөрөөр хэлбэл
- карт
- утасны аппликэйшн хоёулангаар нь нүүрс худалдан авах боломжтой.
Арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн "Сайн карт"-ны системийг бүрэн халж аппликэйшний систем рүү шилжинэ гэдгийг хэллээ.
Мөн тэрбээр "Дараа долоо хоногийн Даваа гараг буюу есдүгээр сарын 15-наас Улаанбаатар хотод галлагааны улирал эхэлнэ.
Ингэснээр иргэд сайжруулсан түлш мидлингийг хэрэглэнэ гэсэн үг. Хагас коксыг давхар хэрэглэх боломж үүсэж байгаа.
Энэ жил 40,000-45,000 мянган тонн сайжруулсан түлш буюу мидлингийг борлуулалтад гаргана. Дээрээс нь 306,000 тонн хагас коксыг борлуулалтад гаргахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Одоогийн байдлаар нийт 388 борлуулалтын цэгт гэрээгээ хийсэн. Мөн 12 борлуулалтын цэг дээр гэрээ хийхээр явж байна. Ингэснээр 400 цэг дээр нүүрсний борлуулалт эхлэх юм" гэлээ.
Үргэлжлүүлэн хэлэхдээ "Энэ жил гудамж талбайн нэгдүгээр эгнээнд нүүрсний борлуулалтыг хийхгүй.
Явган хүний зам, автомашины зам дагуу нүүрсний борлуулалт хийхгүй гэдэг шийдвэр гарсан. Төв зам болон явган хүний замаас зайтай буюу хоёр, гуравдугаар гудамжаар худалдаа борлуулалт хийхээр төлөвлөлтийг хангаж байна.
2025 оны зургаадугаар сарын 13-нд тендер зарлаад наймдугаар сарын 13-нд нээлтээ хийгээд 306,000 тонн хагас кокс нүүрсийг бэлтгэл ажлыг хангаад дуусаж байна. 2025-2026 онд шилжих өвөл хагас коксыг өргөнөөр хэрэглэхээр төлөвлөн ажиллаж байгаа.
Нэмэлтээр хэлэхэд хагас коксын хэрэглээг нэвтрүүлэхээс өмнө бид Шинжлэх Ухааны Академи, Химийн хүрээлэн, мөн хагас коксод хэрэглэгддэг дээжүүдийг Хятад, Орос, Солонгос болон гадаадын бусад лабораториудад бүх туршилтыг хийлгэсэн байгаа.
Лабораториудын хариу ирсэн үзүүлэлтүүдийг товч танилцуулъя. Сайжруулсан түлштэй харьцуулахад:
- Хүхэрлэг хий 89.2 хувиар буурсан.
- Азотын исэл 72.6 хувиар буурч байна.
- Угаарын хий 24.5 хувиар буурсан.
Нийт тоосонцор буюу PM 2.5, PM 10 уушгинд шүүгдэхгүйгээр цус руу ордог. Яг энэ тоосонцор нь 68 хувиар буурч байгаа нь лабораторийн шинжилгээгээр гарлаа.
Монгол Улсын Химийн хүрээлэн, Шинжлэх Ухааны Академи, олон улсын лабораториуд дээр авсан шинжилгээн дээрээ үндэслээд, гарсан хариуны дүнгүүдийг үзээд Улаанбаатар хотод энэ жил хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 172,000 айл өрх нүүрс түлж байгаа. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан 15-20 мянган айл өрх, оюутнууд нэмэгддэг.Үүнтэй холбогдуулан дээрх айлуудын нүүрсний хэрэглээг хагас кокс буюу сайжруулсан нүүрсээр хангаад, дээрээс нь түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй гэдэг хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн" гэв.
Түүнчлэн "2024-2025 он руу шилжих өвөл нийт 87,000 тонн түүхий нүүрс хэрэглэсэн байна.
Дээр дурдсан 87,000 тонн түүхий нүүрс нь 300,000 тонн хагас кокс нүүрс хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдлыг үүсэж байгаа гэх судалгаа гарсан.
Иймд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд түүхий нүүрсийг хэрэглээнээс бүрэн хориглоод зарим ААН буюу ул, ширмээр бэхжүүлсэн ААН-үүдэд 130,000 тонн мидлингийг бас санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл түүхий нүүрс хэрэглэхгүй мидлингийг ААН-үүд нам даралттай зуухандаа хэрэглээд явна.
Сургууль, цэцэрлэгийн зуухнуудыг газ, цахилгаан руу шилжүүлэх, бүр алслагдсан хороодод байгаа цэцэрлэг сургуулиудын ул, ширмийг бэхжүүлэх ажлыг хийж дуусаад мидлингийн хэрэглээнд орно" гэдгийг НЗД-ын орлогч А.Амартүвшин танилцууллаа.
Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 7 цагийн өмнө
TACHAANGUI SEKSYGR80955877
Зочин · 7 цагийн өмнө
TSAGR SEXSDI80955877BOOB XXI