Загварын тайзнаа аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурийг олсон "Азийн супер модель" тэмцээний дэд байрын эзэн топ модель О.Уянга бүсгүйг таних биз ээ. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард амаржиж хоёр ихэр охидоо өлгийдөн аван ээж болсон.

БНХАУ-ын Shandong их сургуульд суралцаж, шилдэг оюутнаар шалгарч байсан удаатай. Олонд танигдсан ихэнх мисс, моделиуд баян эрчүүдтэй нэр холбогддог тал бий. Үүнийг үгүйсгэн Б.Оргил хэмээх төлөв даруухан залууг насныхаа ханиар сонгосон хэмээн ойр дотныхон нь ам сайтай байдаг. Тэгвэл ээж болсон тэрбээр өөрийн нүүр номоо "нүцгэн" зургаараа чимжээ.

Д.Ана