УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Монгол Улс хувь хүн бус хууль засагладаг, эрх зүйт төртэй байх ёстой.

Зуун жилийн МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдын өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын ЕНБДаргаар 8 жилийн турш ажиллаж, шинэчлэлт, өөрчлөлтийн төлөө ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаж байна. Миний Монгол хөх мөнх оршиг" гэв.