Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна
2 цагийн өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Томуугийн вакцинаас гадна Улаанбурхан бол заавал хийлгүүлэх ёстой вакцин учир эцэг эхчүүд хүүхдүүддээ бүрэн вакцинд хамруулахыг зөвлөв.
Тухайлбал БЗД-ийн 16-р хороонд нийт 5,358 хүүхэд байдгаас Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй хүүхдийн тоо 854 байна. Гүйцэд тунгаа хийлгүүлсэн 3,502 байна. Нэг тунтай 1,002 хүүхэд байна. Сургууль цэцэрлэгтээ яваад Улаанбурханы халдвар авах эрсдэлтэй хүүхэд олон байгаа юм байна. Мөн нийслэлийн ЕБС-ийн хүүхдүүдийн Улаанбурханы вакцинд хамрагдалтын мэдээллээс харахад анги бүрд вакцин хийлгүүлээгүй хүүхдүүд байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Вакциныг аюултай гэж бодолгүйгээр ухаангүй хайртай хүүхдээ ухаантай хайрладаг байя.
Томуугийн улирал эхэлж байгаа учир Улаанбурхан дээр томуугийн өвчлөл нэмэгдээд эхэлбэл ганц эрүүл мэндийн салбар тэмцээд дийлэхгүй болно. Эрүүл мэндийн салбарын ачаалал асар их болоод эхэлбэл салбарын ажилчид дангаараа та бүгдийн хүүхдийг аврахад хүчин мөхөстөх эрсдэл байгаа.
Таны хүүхдийн ханиад хатгаа болоод хүндрэхгүй байхаас хамгаалж чадах ганц зүйл бол вакцин юм. Би вакцин гэж хэлэхээс айхгүй байна. Иргэдээс үр хүүхдүүдээ вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна" гэв.
Зочин · 33 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877