Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын нэг нь бямба гарагт Бага хурлаасаа МАН-ын даргаар сонгогдоно
4 цагийн өмнө
“…Эрх баригч МАН-ын дараагийн дарга хэн болох вэ” гэдэг нь улс төрийн хүрээнд болон болоод нийгмийн анхаарлын төвд байна. Улмаар, “…Үүнээс болоод улс төрийг хөдөлгөөнд оруулаад байна уу”, эсвэл “…Улс төрөөс болоод МАН-ын даргын сонгуулийг бужигнуулаад байгаа юу” гэдэг нь зарим талаар ойлгомж муутай болоод байгаа юм.
Юутай ч өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намынхаа даргыг сонгох Бага хурлаа товлосон. Тэр хурал нь энэ долоо хоногийн бямба гарагт болно.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр ийм яриа болсон, тийм зүйл яригдсан гээд бишгүй л ярьж, бичиж байна. Юутай ч, Бага хурал руугаа хоёр нэр дэвшигчийг оруулж хэлэлцүүлэхээр болжээ. Уг нь, МАН-ын Хяналтын хорооноос Удирдах зөвлөл, Бага хуралдаа “…Намын даргын болон бусад дотоод сонгуульд тэгш шударгаар оролцох, өрсөлдөх, шийдвэр гаргах, сонголт хийх эрхээ бие даан хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр саад учруулах оролдлогыг таслан зогсоох”, “…МАН-ын улс төрийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулах, хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлөх оролдлого зарим хувь хүн, хууль хяналтын байгууллагын удирдлагын зүгээс гарч болзошгүй гэсэн хардлага, мэдээлэл ирж байгааг онцгой анхаарч тодорхой дүгнэлт хийх” гэсэн чиглэл өгсөн байдаг. Энэ нь, тус намын гишүүд намын даргад өрсөлдөхөөр нэр дэвших эрх нь нээлттэй гэсэн агуулгатай байгаа юм. Гэсэн ч, Удирдах зөвлөлийн хурал дээр өмнө яригдсан хоёр нэр дэвшигчээс өөр хүний тухай яригдаагүй байна. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр нэр дэвшиж өрсөлдөхөөр болжээ. Удирдах зөвлөлийн гишүүд нь ч “…Хоёр нэр дэвшигч эрүүл, цэвэр өрсөлдөх хэрэгтэй” гэж зөвлөжээ.
Нөгөөтэйгүүр, МАН дотроосоо “…Бага хурлаас хэн нэг нь намын дарга сонгогдох бараг боломжгүй дээ. Хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналыг авч байж сонгогдоно. Намын даргад өрсөлдөх хоёр нэр дэвшигчийн хувьд хэн нэг нь гуравны хоёрын саналыг авч чадахааргүй харагдаж байна. Тэгэхээр намын Их хурал руу орж байж шийдэгдэнэ” гэж ярьж тайлбарлах хүмүүс бас байна.
Харин өөр бусад эх сурвалжууд. “…Намын даргын асуудал Их хурал руу орохгүйгээр шийдэгдэнэ” гэж байх юм. Учир нь, “…МАН-ын Үндсэн дүрмээр намын даргыг сонгох онцгой эрхийг Бага хуралдаа өгсөн байдаг” гэж байна.
Үнэхээр ч тус намын Үндсэн дүрмийн “Намын Бага хурал, түүний эрх, үүрэг” гэх 20 дугаар зүйлийн 20.3-т “…Намын Бага хурал дараах эрх, үүрэгтэй байна” гэсний 20.3.7-д “…Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” хэмээн заажээ.
Цаашлаад, Бага хурал нь Үндсэн дүрмийн 20.3.8-д зааснаар “…Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгох” эрхийг ч эдэлдэг юм байна.
Түүнчлэн, МАН-ынхан хөшигний ард явагддаг улс төрийн тохироогоо ч дээгүүр түвшиндээ амжилттай хийсэн бололтой. Нэг хэсэг бие бие рүүгээ цахим сүлжээгээр довтлоод байсан нэр дэвшигчид, тэднийг дэмжигчид сүүлийн өдрүүдэд харьцангуй аажуу тайван болцгоосон. Мэдээж, ор тас чимээгүй болоогүй, ойр зуурын жижиг том “чулуу” нүүлгэцгээж л байна. Тэгэх ч ёстой биз. Ямартай ч, бие биеэ яахаас ч буцахгүй шинжтэй хатуу чангаар эхэлсэн МАН-ын даргын “сунгаа” зөөлрөөд явчихсан.
Тэгэхээр, 369 гишүүний бүрэлдэхүүнтэй МАН-ын Бага хурал ирэх бямба гаригт хуралдаад, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын нэгийг намын даргаар сонгоно. Мөн үүнтэй хамт “...Хэн нь ч МАН-ын дарга боллоо гэсэн Засгийн газарт хөдөлгөөн хийнэ” гээд энд тэнд яригдаад эхэлжээ. Тиймээс ирэх амралтын өдрүүдээр МАН-ын дараагийн дарга тодорч, залгуулаад Засгийн газрын асуудал ч хөндөгдөх магадлалтай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 18 минутын өмнө
SAWI80955877
Бат · 36 минутын өмнө
Занданшатар л биш шүү
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
ALNI SEXSYGR TAASHAALDAJ SEXSEER NEG YDAAGN SEKSY80955877
Зочин · 4 цагийн өмнө
2ER XUNTEI SEXSDI80955877BOOW XXI ANUSDAAD AL SEXSYGR TSENGEJ SEKSDEJ