Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Хадгаламжтай аялал” сугалаат аяны хүрээнд 10-р сарыг хүү нэмэгддэг сар болгон зарлаж, хуримтлалтай болохоор төлөвлөж буй харилцагчдадаа гэнэтийн бэлэг барьж байна.

Та 2025.10.01-2025.10.30-ны хооронд үргэлжлэх 30 хоногийн хугацаанд 30%-ийн нэмэгдэлтэй хүүгээр буюу жилийн 15.73%-ийн хүүгээр шинэ хадгаламж нээлгэх боломжтой. Ингэхдээ заавал 12 сарын хугацаатай хадгаламж нээлгэх бөгөөд хадгаламж нээх анхны дүн 50,000 -өөс дээш байхыг битгий мартаарай.