Шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ
3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар шатахууны ханган нийлүүлэлт, нөөцийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсов.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар санаатайгаар зохиомол хомсдол үүсгэж буй гэх асуудлыг мухарлаж, гэм буруутай нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.
Энэ удаагийн хуралдаанаар
- Төсвийн төвлөрүүлэн захирагчийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2024 оны 110 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төсөл
- Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хоорондын хөтөлбөрийн төсөл
- Хөгжлийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2019 оны 442 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
- Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний тайланг хамгаалах/
- Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон тайлантай танилцжээ.
Гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын гэрээг ил болгох ажлыг зохион байгуулж байна. Үүнд 2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд УИХ-аар баталсан гэж ярьдаг гэрээ байгуулах удирдамж чиглэлийг ил болгож байна. Мөн 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ, гуравдугаар сарын 27-нд УИХ-аас хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан.
Эдгээр гурван бичиг баримтыг байгуулахтай холбоотой хоёр улсаас санал солилцсон, хэлэлцээ хийсэн бүх протокол албан бичгийг ил болгож, олон нийтийн эргэлзээг арилгах шийдвэр гарсан. Холбогдох мэдээллүүдийг Засгийн газрын албан ёсны болон Эрдэнэс Тавантолгой компанийн сайтаас үзэх, татан авах боломжтой" гэлээ.
Зочин · 1 цагийн өмнө
XALYYN SEKSYGR80955877TSAGR
Зочин · 2 цагийн өмнө
GOE SEXSDI80955877
Зочин · 2 цагийн өмнө
VNZN SXN SEXSDX80955877 XALYYXN UILCHLD
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI80955877XUCHINDX ZALYYSN ANUSN NUXN DOLOOGD80955877