Баянхошуу дэд төвд баригдсан ногоон орон сууцны нэг м.кв талбайг 2.7 сая, Шархад дэд төвийнхийг 3.4 сая төгрөгөөр зарахаар боллоо
2025/10/17
НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Баянхошуу, Шархад дэд төвд дахин төлөвлөлтөөр баригдсан эко орон сууцыг худалдан борлуулах үнийг тогтоолоо. 2020 оноос эхлэн Баянхошуу, Шархад байршлуудад “Ногоон орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нам давхрын 800 өрхийн орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ.
Хуралдаанаас Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банк хооронд 2018 оны арванхоёрдугаар сард байгуулсан зээлийн хоёр гэрээг үндэслэж, Азийн Хөгжлийн Банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Баянхошуу, Шархад дэд төвд баригдсан орлогод нийцсэн 800 айлын орон сууцыг худалдаа үйлчилгээний талбай, агуулах, дулаан зогсоолын хамт төсөлд хамрагдах иргэдийн газраар солилцох, худалдан борлуулахыг хотын даргад зөвшөөрөв.
Ингэхдээ 800 айлын орон сууцыг иргэдийн газраар солих болон худалдан борлуулах үнийг төслийн удирдах хорооны зөвлөмжид үндэслэн НӨАТ тооцоогүй дүнгээр дараах байдлаар тогтоолоо.
- Баянхошуу дэд төвийн орон сууцны 1м.кв талбайг 2.7 сая төгрөг/2,727,273/
- Шархад дэд төвийн орон сууцны 1м.кв талбайг 3.4 сая төгрөг/3,045,450/
- Худалдаа үйлчилгээний 1м.кв талбайг 4.5 сая төгрөг
- Дулаан зогсоол 30 сая төгрөг
- Агуулахын 1м.кв талбайг 1.5 сая төгрөг
- Хүлэмжийн түрээсийн 1м.кв талбайг 5,000 төгрөг.
Эдгээр орон сууцыг худалдан борлуулах хүртэл гарсан ашиглалтын зардлыг орон сууц борлуулалтын гүйцэтгэлээр, маркетинг борлуулалтын зардлыг нийт орлогын нэг хувиар тооцож санхүүжүүлэхээр баталлаа.
800 айлын ногоон орон сууцны 25 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр ашиглах бол 75 хувийг худалдан борлуулах болон газраар сольж орлогыг Баянхошуу, Шархад дэд төвд дараагийн орон сууц барих газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэлтэд зарцуулахаар болж байна.
Орон сууц борлуулалтын нийт орлогоос зарлагуудыг суутгаж, үлдэгдэл дүнг Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн санд төвлөрүүлэхээр болов.
Баянхошуу, Шархад дэд төвийн 800 айлын ногоон орон сууцны барилга байгууламжийг ашиглагч байгууллагаар хүлээж авахыг НОСК ХХК-д даалгасан юм.
Зочин · уржигдар
SAWI80955877
Зочин · 2025/10/18
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/10/17
ANUSN AL SEKSDI80955877TSAGSEKSEER
Зочин · 2025/10/17
BOOW XXOOD BOOB DOLOOGOOD80955877