УИХ-ын чуулганы ирц бүрдлээ. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Горимын санал байхгүй. УИХ-ын 44 гишүүн асуулт асууж, үг хэлнэ. Санал хураалтыг хуулийн хугацаанд нь буюу 12.30 цагт явуулна.

Ерөнхий сайдыг 3 үндэслэлээр огцруулах саналыг оруулж иржээ.

Тодруулбал, түүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн, шүүхээр тогтоогоогүй байхад хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн, тогтоосон мэт мэдэгдэл хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон шинжтэй гэж үзжээ.