Монголын төр, нийгэм бүхэлдээ луйврын тогтолцоондоо “живж” байна
3 цагийн өмнө
Эв нэгдлийн хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүд болон улс төрийн намуудад хандан ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ГИШҮҮД НАР ТАНАА
/Ил захидал/
Төр, нийгмийн тогтолцоог өөрчлөх ард иргэдийн хүсэлтийг уламжлах нь
Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга, гишүүд ээ!
2024 оны УИХ-ын сонгуулиар монголын ард түмэн та бүхнийг 126 болгон бүл нэмж сонгохдоо хэдийгээр нийгмийн задрал бутралыг улам хүчтэй өрнүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаагаа ойлгоогүй байж болох ч, өнөөгийн манай олон намын тогтолцоо нь эв нэгдлийг бусинуулах хамгийн хорлонтой арга болохыг, гишүүд та бүхэн улс төрийн бүлэглэл хоорондын сөргөлдөөн, тэмцлийн дунд ороод эрхбиш ойлгож мэдэрсэн байх аа.
“Олон намын тогтолцоот” гэх утга нь ерөөсөө “өөр бусдын санаа бодлыг үл зөвшөөрч, зөвхөн өөрсдийн санааг бусдад тулгаж, мугуйдлан зүтгэ!” гэсэнтэй ижил билээ.
Энэ нь улс орны амьдралд 35 жил бодитоор хэрэгжихдээ, намууд эвлэршгүй тэмцэлдэж, зөвхөн өөрсдийн хувийн ашиг сонирхлыг хангах, улс орноо тонож, хувааж идэх, хулгай луйвраар ашиг хүртэх хуйвалдаанд л хамтарч чаддагийг ард иргэд олон удаа харсан. “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг үгийн утгыг ч ухаж ойлгож чадахгүй болтлоо өөр өөрийнхөөрөө зүтгэхийг “замчилсан” энэхүү тогтолцоо нь иргэдийг ч бусдын үг сонсох чадамжгүй, буруу зөвийг тунгаах ухаангүй, хэн нэгэнд итгэх итгэлгүй болгосноор, эвлэж нэгдэх, хийж бүтээх, хамтын хөдөлмөр эрхлэх гэдэг ухамсар ч үгүй болж, адгуусны араншин сууж, бусдын халаас руу өнгийсөн “тэжээмэл амьтдын” төрөл зүйл болцгоож байна. Бусдыг үл тоосон, үзэн ядсан гэмт хэрэгтний сэтгэл зүй, сэтгэцийн эмгэг ч нийгэмд газар аван, ужгирлаа. Улс орон маань зөвхөн байгалийн баялаг, газар нутгаа зарж, өөрсдөө л хөлжих гэж улайрсан бүлэглэл, “баялгийн сан” ярьсан, түүнийг өөрсдийн мэдэлд авах гэсэн цөөн хэдэн шуналт этгээдийн өөр хоорондын тэмцлийн золиос болж, хамгийн их баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсууд болсон Африкийн улс орнуудын хувь тавиланг монгол улс давтахаар болж байна.
Монголын төр, нийгэм бүхэлдээ луйврын тогтолцоондоо “живж” буйг парламентад олонхийн суудалтай МАН-ын УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдын түвшинд өрнөсөн буй хулгай, луйвраа дэлгэсэн сүүлийн үеийн улс төрийн хов хэрүүл, хагарал тэмцэл улам ч тодорхой харуулж байна.
Хууль, хяналтын хэрэгжилт ч бүхэлдээ бүлэглэл болоод хэрэгтнүүдийг хамгаалдаг, гэмтнийг өөгшүүлж, гэмгүйг залхаадаг тогтолцоо болж нүүрлэлээ. Ийнхүү эрх мэдэлд дулдуйдсан хулгай луйвартаа идэгдэж буй засаг төрийн тогтворгүй байдал, улс орны хямрал, ард иргэдийн амьдралын доройтол нь Монголын өнөөгийн төр, нийгмийн тогтолцоо мухардалд орж буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүргэлээ. Тиймээс улс орон, тусгаар тогтнолоо өөрсдөө үгүй хийхээр “заналхийлж” буй өнөөгийн энэ буруу тогтолцоогоо уг үндсээр нь өөрчлөн' засаж залруулах цаг нэгэнт болжээ. “Парламентын засаглал” гэх, хэрэлдэж “зугаацдаг” /хийх ажилгүй, хүлээх үүрэг хариуцлагагүй/тоглоомноосоо татгалзаж, НАМГҮЙ ТӨР-ийн шинэ тогтолцоонд шилжих үндэсний зөвшилцлийг хангахад УИХ-ын гишүүн та түүчээлэн оролцоно гэдэгт найдаж байна!
Эв нэгдлийн хөдөлгөөн
НАМЫН ДАРГА ТАНАА
Улс төрийн намуудад хүргэх нийгмийн дуудлага
“Эх орон эв нэгдлээс эхэлдэг. Эрхэм ёсон элбэрэл хайраас эхэлдэг”-ийг эх орноо гэх сэтгэлтэй бүхэн, улс орон, эцэг эх, элгэн садан, ураг удмаа хүндлэн хайрлах, ач үрс, ирээдүй хойчийнхоо төлөө санаа зовдог хэн бүхэн эргэцүүлэн тунгааж бие биес рүүгээ хандах, “би” гэж тусгаарлагдан сондгойрох тэнэглэлээс ангижирч хэн хэнээ сонсож, зөвлөлдөх цаг боллоо.
Тэгээд ч танай нам өөр бусдын санаа бодлыг үл зөвшөөрч, зөвхөн өөрсдийн санааг бусдад тулгах мугуйд бодлогыг л улс төрийн тогтолцоо байх ёстой гэж үздэггүй байх гэж найдна. Гэтэл “олон намын тогтолцоо” гэгч нь тийм л утга агуулга бүхий тогтолцоо юм.
Өөрсдийн санаа бодлоо төрийн бодлогод тусгаж, тэрхүү бодлогын хэрэгжилтийг хянах, хангахад идэвхитэй оролцох гэсэн хүсэл зорилгоор л сонгуульд оролцохыг зорьж ирсэн байх аа. Тэгвэл одоо өөрсдийн санаа бодлоо нийгэмд дуулгах, ойлгуулахын тулд өнөөгийн буруу тогтолцооны сонгуулийн цаг хугацааг хүлээж суух биш санаа бодлоо хэдийд ч хэлж ярьж, төрийн бодлого үйл ажиллагааг хянаж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцох шинэ тогтолцоог бий болгох цаг боллоо. Өнөөгийн нөхцөл байдал та бүхнээс үүнийг шаардаж, ард иргэд ч хүсэн хүлээж байна. Үүний тулд намгүй төрийн тогтолцооны шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үндэсний зөвшилцлийг хангахад нэгдэж, шинэ сонгуулийг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүсэж байна.
Эв Нэгдлийн хөдөлгөөн
Зочин · 12 минутын өмнө
Эх оронч, зүрх сэтгэлтэй хүн үнэндээ л гарч ирэхгүй байгаа нь Монгол төрийн эмгэнэл юмуу даа, ард түмэн нэгдэж, Үндсэн хуулиа эргэж харах, засах цаг нь болсон, тэвчээрт хүртэл хязгаар байдаг!!!!!
Зочин · 24 минутын өмнө
Хяналтгүй төр
Зочин · 3 цагийн өмнө
SEKSEER TOGLI80955877UILCHLN
Зочин · 3 цагийн өмнө
AL SEKSEER TOMSGN GUN VANAGLMAAR XELEERE DOLOON80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI BOOW XXI80955877GOE LAW BOOW DOLOOJ80955877