“Айчи–Нагоя 2026” Азийн Пара наадам эхлэхэд нэг жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тэгвэл энэхүү арга хэмжээний эхлэлийг тавьж, Азийн орнуудын Үндэсний Паралимпын хороо (NPC)-ны төлөөлөгчид Япон улсын Нагоя хотод цуглан, “Chefs de Mission Seminar” боллоо. 

Энэхүү хуралд Монгол Улсаас Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон оролцсон юм.  

 

Уулзалтын арга хэмжээ нь  2026 оны Азийн Пара наадамд бэлтгэх анхны томоохон алхам болж байна. 

Хурлын төлөөлөгчид ирэх наадамд хэрхэн оролцох, бэлтгэлээ ямар түвшинд хангах талаар мэдлэг, туршлага олж авч, Айчи–Нагоя 2026-г түүхэн спортын баяр болгох зорилгоо бататгав.