Монголын залуу пара тамирчид "ДУБАЙ–2025" Азийн наадамд оролцоно
7 цагийн өмнө

Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулагдах "Дубай-2025" Азийн пара Залуучуудын наадам 2025 оны 12-сарын 7-14-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болно.
Тус наадам спортын 11 төрлөөр 6 өдрийн турш 481 медалийн төлөө 45 орны 1500 гаруй өсвөрийн Залуу тамирчин, 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцох юм.
Пара байт, пара усан сэлэлт, тэргэнцэртэй сагсан бөмбөг, пара таеквондо, пара ширээний теннис, пара хөнгөн атлетик, пара бочи, пара пауэрлифтинг, пара бадминтон, хонхот бөмбөг, пара гар барилдаан гэсэн спортын төрлүүд "Дубай-2025" Азийн пара Залуучуудын наадмын хөтөлбөрт багтсан билээ.
Монгол Улсаас нийт 18 өсвөрийн залуу пара тамирчин болон дасгалжуулагчийн хамтаар спортын гурван төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.
Тэдний зорилго — Азийн дэвжээнд амжилт үзүүлж, Пара спортын ирээдүйг тодорхойлох өсвөр үеийн залуу тамирчдаа таниулах юм.
Энэ удаагийн наадамд манай улсаас дараах ГУРВАН төрөлд өрсөлдөнө.

Пара бочи (Boccia)
Монголын пара бочигийн баг “U22” ангилалд өрсөлдөнө. Энэ төрөлд оюуны болон биеийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ур чадвар, нарийвчлал, тактикаар өрсөлддөг.
Тамирчид:
Д. Дагмидмаа – BC2 ангилал (эмэгтэй) U22 /22-с доош нас ангилал/
Б. Урангоо – BC1 ангилал (эмэгтэй) U22
Т. Мөнхдэмбэрэл – BC1 ангилал (эрэгтэй) U22
Б. Золзаяа – BC3 ангилал (эмэгтэй) U22
Б. Гавьяат – BC2 ангилал (эрэгтэй) U22
Эдгээр залуу тамирчид 2024 онд болсон улсын аварга болон бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, олон улсад өрсөлдөх эрхээ авсан юм.
Пара хөнгөн атлетик (Para Athletics)
Хөнгөн атлетикийн төрөлд Монголын баг тамирчид U17 болон U20 ангилалд оролцох бөгөөд гүйлт, бөөрөнцөг шидэлт, жад шидэлт төрлүүдэд хүч үзнэ.
U20 ангиллын тамирчид:
М. Золзаяа – бөөрөнцөг, зээрэнцэг (F57, эмэгтэй) U20
С. Жавхланбадрал – бөөрөнцөг, зээрэнцэг, жад (F33,34, эрэгтэй) U20
Г. Амин-Эрдэнэ – бөөрөнцөг, зээрэнцэг (F33,34, эрэгтэй) U20
Б. Хантүшиг – 100м, 200м гүйлт (F37, эрэгтэй) U20
Г. Ганэрдэнэ – бөөрөнцөг, зээрэнцэг (F40, эрэгтэй) U20
З. Тунамал-Эрдэнэ – 800м (T35-37, эрэгтэй) U20
Д. Тэмүүлэн – 200м (T37, эрэгтэй) U20
U17 ангиллын тамирчид:
Г. Цэнд – саваа мод шидэлт (F32, эрэгтэй)
Н. Амин-Эрдэнэ – бөөрөнцөг, зээрэнцэг (F37, эмэгтэй)
М. Хүсэл-Эрдэнэ – 800м (F37, эрэгтэй)
Б. Баяр-Эрдэнэ – бөөрөнцөг, зээрэнцэг, жад (F57, эрэгтэй)
С. Энхамгалан – 800м (T37, эрэгтэй)
Эдгээр тамирчдын дийлэнх нь “Next Generation” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн бөгөөд ирээдүйн Паралимпийн наадамд оролцох бүрэн боломжтой хэмээн мэргэжилтнүүд үнэлж байгаа билээ.

Пара пауэрлифтинг (Powerlifting)
Д. Жигмэд – 54 кг жингийн “Next Gen” ангилал, тамирчин (эрэгтэй)
Тэрбээр сүүлийн жилүүдэд дотоодын тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж, Азийн дэвжээнд өрсөлдөх эрхээ авснаас гадна 2025 оны Кайр хотноо болсон ДАШТ-д 54 кг жинд дэлхийн залуучуудын рекорд тогтоосон зэрэг томоохон амжилт гарган цаашид томоохон амжилтын эзэн болно гэдгээ харуулж чадсан шилдэг залуу тамирчин билээ.

Монголын багийн оролцоо нь хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үеийн охид, хөвгүүдийн спортын оролцоог нэмэгдүүлэх, Азийн түвшинд туршлага солилцох, цаашлаад 2028 оны Лос Анжелесийн Паралимпийн наадамд бэлтгэх чухал алхам хэмээн онцолж байна.
Эх сурвалж : Монголын Үндэсний Паралимпын Хороо







Зочин · 7 цагийн өмнө
ANUSDI BOOB XXN BOOW DOLOOJ80955877VANXANI AJL XN80955877