Монголын үндэсний бөхийн холбооноос арваннэгдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваариа гаргажээ.  Энэ сар 1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай Алтан цомын 2, 3-р тойргийн, Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан  болохоороо онцлогтой юм.

  • Арваннэгдүгээр сарын 8 Бямба | 14:30 Алтан цомын барилдаан

  • Арваннэгдүгээр сарын 9 Ням | 14:30 Алтан цомын барилдаан

  • Арваннэгдүгээр сарын 15 Бямба | 14:30 Алтан цомын барилдаан /3-р тойргийн эхний хагас/

  • Арваннэгдүгээр сарын 16 Ням | 11:00 Аймаг, цэрэг, сумын алдар цолтой  256 бөхийн барилдаан

  • Арваннэгдүгээр сарын 21 Баасан | 13:00 Их эзэн Чингис хааны мэндэлсэний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

  • Арваннэгдүгээр сарын 22 Бямба | 11:00 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан

  • Арваннэгдүгээр сарын 26 Лхагва | 13:00 Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан

  • Арваннэгдүгээр сарын 29 Бямба | 11:00 Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно.