МАН-ын Их хурал үргэлжилсээр байна. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ.

Тэрбээр “Монгол ардын намын мянга мянган гишүүд, журмын нөхөд, хүндэт төлөөлөгчдөө Ардын нам жинхэнэ ёсоор Ардын нам байж, шат шатны сонгуульд хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэсээр ирсэн, ялалтын их хүч болсон та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ гэдгийг итгэл төгс хэлж энэ индрээс МАН-ын даргад нэр дэвшиж байна. мАН-ын ээлжит их хурал ард түмний анхаарлыг онцгой их татаж байна. Биднийг намынхаа бодлого, үйл ажиллагаанд  улс төрийн оновчтой зөв дүгнэлт хийж, үүсээд байгаа асуудлыг уламжлал, шинэчлэл дээр тулгуурлан шийдвэрлэж чадна гэдгийг ард түмэн итгэж хүлээж байна. Намын үндсэн дүрмээ Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт бүрд нийцүүлж, хөтөлбөр зорилтдоо олон улсын нийтлэг жишиг, улс төрийн шинжлэх ухааны онол практикт нийцсэн нэмэлт өөрчлөлтийг оруулан шинжлэх ухаанч шинэчлэлт өөрчлөлтийг хийнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа манай намын гишүүд илэрхийлж байна” гэв.