МАН-ын дарга Н.Учрал: Намын дарга заавал Ерөнхий Сайд байна гэсэн ойлголт дүрэмд байхгүй
1 цагийн өмнө

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.
МАН-ын шинээр бүрэлдсэн Бага хурлын анхдугаар хуралдааны эхэнд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай дүрмийн заалттай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн М.Ганхүлэг хөнджээ.
МАН-ын дарга Н.Учрал Засгийн газрыг тогтвортой ажиллуулж, улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавина гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Тодруулбал Н.Учрал: "Намын дарга заавал Ерөнхий Сайд байна гэсэн ойлголт дүрэмд байхгүй. Олон улсын дэг журам өөрчлөгдөх зэрэг гадаад хүчин зүйлээс гадна улс орны нөхцөл байдлаас шалтгаалж, Засгийн Газрын тогтвортой байдлыг чухалчилна. Улс төрийн нам хэндээ хэзээ, хэрхэн улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхээ дотооддоо шийдээд явна." гэсэн аж.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалтыг явуулж, олонхын саналаар сонгож баталлаа.
Тодруулбал, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг хуралдаанд оролцсон нийт гишүүний 99.6 хувийн саналаар сонгож батлав.
Мөн намын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталлаа.
Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон юм.







Зочин · 24 минутын өмнө
TAASHAALDI80955877
Зочин · 28 минутын өмнө
SEKSYGEER TAICHNA80955877
Зочин · 43 минутын өмнө
TSAG SEXSEER80955877
Зочин · 43 минутын өмнө
BIEE UNELELNE80955877DYYDLGN
Зочин · 1 цагийн өмнө
XNTLA80955877UILCHLGE
Зочин · 1 цагийн өмнө
SERELN VANAGXAN ODOOJ80955877AL SEKSEER
Зочин · 1 цагийн өмнө
SADAR ZYGAA SEKSDI80955877
Зочин · 1 цагийн өмнө
ANUSN80955877BOON XXI BOOWN DOLOON DYRN XANI