МАН-ын удирдах зөвлөлд багтан шинээр сонгосон таван нарийн бичгийн даргын нэг болсон тэрбээр, өчигдөр сэтгүүлчийн асуусан даргын "ЦҮНХ БАРИГЧ"-н талаар та юу гэж боддог вэ гэсэн асуултанд "Даргын "цүнх баригч" байх нь маш том ментор хөтөлбөр гэж боддог. Би сайд, УИХ-ын гишүүний туслах хийж байсан" хэмээн хэлсэн нь олны анхааралд хүрэв.

Түүний талаар товч танилцуулвал, Манлайжавын Цэлмүүн нь, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилладаг нэгэн юм. Өнгөрөгч 2024 оноос МАН-ын дарга Н.Учралын зөвлөхөөр ажиллах болсон. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавын хүү. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Андууд” хамтлагийн бөмбөрчин. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн багын найз хэмээн яригддаг. 

1991 онд төрсөн. БНХАУ-ын Цинхуа их сургуулийг төгссөн. УИХ-ын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, “ОIO” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байжээ.