МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нар АНУ-д кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн хүү М.Ивээлийнхээ хамт уран сайхны кино бүтээж буйгаа дуулгалаа. 

Уран бүтээлч гэр бүлийн хамтын бүтээл нь “Цэн тогоруу” нэртэй бөгөөд ирэх намар нээлтээ хийхээр төлөвлөсөн аж.

Энэхүү киноны багт хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, дууны найруулагч М.Болд, МУГЖ Б.Магсаржав, АЖ Д.Мэндбаяр залуу жүжигчин Э.Идэрболд, Ц.Оюун-Эрдэнэ гээд олон уран бүтээлчид багтжээ.

"Цэн тогоруу" киноны дууны үгийг Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж бичсэн бөгөөд залуу дуучин П.Идэржавхлан үзэгч сонсогчдын хүртээл болголоо.

Д.Ана