Physical Asia шоуны оролцогч спортын удамт Г.Хандсүрэнгийн "өөрчлөлт" /фото/
2 цагийн өмнө

Netflix-ийн Physical Asia шоунд Монголын баг тун амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн билээ. Тус багийн чимэг болсон волейболын тамирчин Г.Хандсүрэнгийн фото зургийн сонирхуулж байна.
Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын ач, Улсын гарьд Б.Гантогтохын охин. Тэр волейболд хөл тавьсан талаар "Миний хувьд бусад тамирчин шиг багаасаа энэ спортоор хичээллээгүй. Анх ганд-бол, сагсаар хичээллэдэг байсан. Харин Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн н.Гансүх багш маань намайг өндөр учраас волейбол тоглоод үзээч гэх саналыг тавиад анх удаа тоглож байсан. Үүнээс хойш энэ спортод дурлаж, эргэлт буцалтгүй орсон" хэмээн ярьж байжээ.

Тэр энэ спортод хөл тавиад Япон улсад сурч, амьдраад 10 гаруй жил болж буй. Түүний буурал аавыг Хорлоогийн Баянмөнх. Харин аавын Улсын гарьд Б.Гантогтох гэдгийг уншигчид хэдийнээ мэдэх болсон. Өөрөөр хэлбэл тэр гуравдах удмын спортын хүн гэсэн үг. Г.Хандсүрэнг Монголоос Японы дээд лигт анх удаа хөл тавьж, гэрээ байгуулсан түүхт хүн гэж хэлж болно.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20







Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877