Монголын хацар гоо бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд Азийн топ модель Т.Туяамаа багтдаг. Загвар сонирхогчдын хэдийн танил болсон "Мисс Монголиа 2010" тэмцээний авьяаслаг мисс, "Манжуурын гоо бүсгүй" тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын "Керасис"-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзэн, "Хятад улсад болсон Олон улсын тэмцээнээс Азийн топ модель болсон.

Өдгөө "Шилмэл загвар" агентлагт загварын багшаар ажилладаг. Түүний хайрт шавь нар нь "Алтаргана-2014" наадамд амжилттай оролцон “Дагинас” гоо бүсгүйн тэмцээний шилдэг загвар өмсөгчийн шагнал хүртжээ.

Д.Ана