Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна
1 цагийн өмнө

Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33-35 хэм, бусад хэсгээр -25-27 хэм, өдөртөө -16-18 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор мөн багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -33-35 хэм, өдөртөө -21-23 хэм хүйтэн байх бол Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 1-6 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -33-35 хэм, өдөртөө -19-21 хэм хүйтэн байна.
Салхи: Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна.
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Агаарын температур: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -32-37 хэм, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -26-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10-15 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -16-21 хэм, бусад нутгаар -23-28 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор -24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7-12 хэм, бусад нутгаар -13-18 хэм хүйтэн байна.
ЭХ СУРВАЛЖ: Цаг уур, орчны шинжилгээний газар







Зочин · 1 цагийн өмнө
SEXSEER BOOW XXI80955877
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDI80955877