“Буянт-Ухаа-1” хорооллын оршинсуугчдыг тодруулах сугалаагөнгөрсөн тавдугаар сарын 10, 11-нд явуулсан билээ. Тухайн үед угхороололд амьдрахаар 9094 хүнбүртгэгдсэнээс 3159 хүншаардлага хангаагүй хэмээнхасагдаж 5935 хүн оролцож байв.

 

“ТЭНГЭРЭЭС ОД ШҮҮРЭГЧИД”

Нийт 1540 хүн “байр­тай болсон” ньсаяхан. Өөрөөр хэлбэл, сугалааны тохирол гарсны дараа л шууд байрныхаа түлхүү­рийг гартаа атгасан мэтхөөрцөглөж байв. Тэд тэнгэрээс од шүүрэхтэй адил байртай болох эхний даваагаа давсан билээ. Хариндараагийн даваа нь урьдчилгаа төлбөр. Түүний дараа банкны зээлийн шалгуур. Энэ бүгдийг давж чадсаннь жинхэнэ аз нь шовойж, од нь гийсэн байж таарав. Гэтэл одоогоор 323 хүн урьдчилгаа төлбөр төлөөгүйгэдэг шалтгаанаар буцаагдсан байна. Байрныхаа төлбөрийг 100 хувь барагдуулсан 82 хүн нэг дорбайрлахгүй учраас хүлээж байгаа хэмээн ТОСК-ийн хэлтсийн дарга Т.Гэрэлт-од хэлэв. Уг нь “Буянт-Ухаа-1”-ын сугалаанд хожсон хүмүүс тавдугаар сарын 23-нд байрандаа орох байлаа.

 

ХАШАА БАЙШИНГИЙН “ЭРЛЭГ”

Сугалаанд хожсон хүмүүс хуруу хумсаа хугалах шахан байж урьдчилгаа болох гучин хувийг төлөв. Төлөхтөлөхдөө өөрт байгаа үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшингаа зарсан хэмээн азтанууд ярьж байлаа.Өнгөрсөн тавдугаар сард хашаа байшин зарна гэсэн зар илт олширсныг зарын сайт болон сониныхон хэлжбайсан юм. Эрэлт, нийлүүлэлтийн хуулиар нийлүүлэлт нь хэтэрсэн хашаа байшингийн үнэ шалдаа буусангэдгийг ч хүмүүс хэлэв.

Өдгөө банкны шалгуурт хөл нь бүдэрсэн “азтанууд” урьдчилгаа төлбөрөө буцааж авсан ч өмнөх шигээхашаа байшин худалдаж авч чадахгүй. Учир нь урьдчилгаанд талбайгаасаа хамааран 12-26 сая орчимтөгрөг төлжээ. Гэтэл 25 сая төгрөгөөр захын хороол­лын хашаа байшин авна гэсэн үг. /www.ezar.mn, www.osmo.mn зэргээс харж болох юм/ Ийнхүү байртай болох гээд хашаа байшингаа золигт гаргасаниргэдийг яах вэ. ТОСК-ийн хэлтсийн дарга Т.Гэрэлт-од “Банк­ны асуудлыг бид зохицуулах ямар ч аргабайхгүй. Засгийн газраас гаргасан 36 дугаар тогтоолд банкнаас тавигдах шалгуур шаардлагыг хангасанбайх ёстой хэмээн заасан байгаа” гэв.  Харин тэрхүү зохицуулалтыг олж харалгүй гоомой хөдөлсөн ньхүмүүсийн буруу бололтой.

 

СУГАЛААНЫ ТОХИРЛЫГ 40 САЯАР ШУУД ДАМЖУУЛЖЭЭ

Төрийн орон сууцны корпорациас “Буянт-Ухаа-1” хорооллын 323 азтан хөрөнгө мөнгөний бололцоогүй зэрэгшалтгаанаар орон сууцнаасаа татгалзсан хэмээн наадмын өмнө мэдэгдсэн. Тэдгээр хүмүүсийн орондсуга­лаанд оролцсон ч сон­гог­доогүй хүнээс сон­голт хийх боломж гарч буйг ч дуулгасан. Энэ­хүүсугалааны тохир­лыг маргааш буюу энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд явуу­лахаар болсон билээ.Харамсалтай нь энэ удаа сугалаа явуулах хугацааг хойшлуулснаа тус корпо­рацийн хэлтсийн даргаТ.Гэрэлт-од хэллээ. Учир нь бөхийн өргөө засварт орсон аж. Сугалааг явуулах өөр газар хайж буй гэнэ.МҮОНТ-ын хоёрдугаар сувгаар шууд дамжуулахдаа 40 орчим сая төгрөг зарцуулсан байна. Энэ нь 33.47ам метр талбайтай байрны зардал юм. Ийм үргүй зардал гаргаж байхын оронд ядарсан нэг хүндбэлэглэхгүй яав хэмээн харуусмаар. Харин дахин сугалааг явуулахдаа зардлаа хэмнэн 3-4 орчим саятөгрөг төлөхөөр газар хайж байгааг албаны хүн хэллээ.

 

АЛАГЧЛАХГҮЙ ХЭМЭЭН ДАХИН ХҮН ХОХИРООХ УУ?

Өмнө нь хүмүүсийн орлоготой эсэхийг тооцолгүй сугалаа явуулсан нь олон иргэдийг чирэгдүүлсэн. Заримнэг нь орох оронгоороо ч тоглоод авсныг сүүлийн хоёр сарын турш хүмүүс халаглаж байна. 323 хүнийбуцаасан байр бас хүмүүсийн сонголт хийгээгүй байр гээд үлдсэн хэдийгээ эзэнтэй болгохоор ТОСК-ийнхон сугалааны тов зарласан. Гэвч тэрхүү ажлыг гүйцэтгэхдээ аавын хүүг алагчлахгүй гэнэ. Алагчлахгүйгэдгийн цаана нэг өрх хашаа байшингаа орон сууцаар солихоор хохирох вий гэсэн болгоомжлол байна.Тодруулбал, урьдчилгаа төлбөрөө төлсөн ч орлого хүрэхгүй гэдэг шалтгаанаар банкны шалгуурт бүдэрсэнхүмүүс байраа буцаасан билээ. Түүнтэй адил олон хүн дахин сугалаанд орох магадлалтай. Хүмүүс банкнышалгуурт бүдэрвэл ТОСК-ийнхон яаж чадахгүй гэдгээ хэлэв. Төрөөс ард түмнээ харж үзэн 20 гаруй саятөгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн аж. Тус хороол­лын талбайн үнэлгээ зах зээлийн үнээс хавь­гүй хямд хэмээнтайл­барлалаа. Тиймээс төрийн хайр хишгийг зөв шингээх нь ард түмний сонголт бололтой.

 

Д.ОЮУНЧИМЭГ