Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ
3 цагийн өмнө

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилсон.
Тэгвэл түүний оронд дэд даргаар Э.Золбоог томилжээ. Э.Золбоо нь Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Шадар сайд асан, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшингийн хүү юм.
Э.Золбоо нь өнөөдөр УЕП-ын орлогч М.Чинбатыг сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж байна.
Харин түүний аав Ө.Энхтүвшинг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаас эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгч өчигдөр /2025.12.15/ УИХ-д хүргүүлсэн билээ.







Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh