Бэрхийн уурхайд ажиллаж байсан 112 иргэнд нөхөн төлбөр олгох уу?
8 цагийн өмнө

Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрх хот Монголын анхны өнгөт металийн уурхайд түшиглэн 1954 онд байгуулагджээ. Бэрхийн уурхай нь ил, далд жонш, алтны 20-иод салбар уурхайтай бөгөөд тэдгээрийн хамгийн том бөгөөд анхных нь болох 1954 оноос ашиглаж эхэлсэн Бэрх орд уурхайн нөөц 1994 онд дуусаж, уурхай хаагдсан байдаг.
Цагтаа 10 мянган хүн амьдарч байсан Бэрх хот, улсын төсвийн 25-30 хувийг бүрдүүлж байсан Бэрхийн уурхай 2018 онд 2430 хүн амтай үлдсэн гэдэг. Тэгвэл уг уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 иргэний өргөдөлтэй холбоотой асуудлыг өчигдөр Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар хэлэлцлээ.
Иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Асар их хүч” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Алтангэрэл УИХ-ын удирдлага болон Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлснийг УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Д.Батбаяр нар судлаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дээрх асуудлыг Засгийн газарт танилцуулах, ЗГХЭГ-ын дарга дэмжлэг үзүүлэх, Засгийн газар шүүхийн шийдвэрийн биелэлтийг шуурхай хангаж, 2027 оны төсөвт тусгахад анхаарах талаар байнгын хорооноос албан бичиг хүргүүлэх нь зүйтэй гэсэн санал боловсруулжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 570 дугаар магадлалаар нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан бөгөөд 2024 онд ГБХНХЯ-ны салбарын хяналтын хэлтэс нөхөн төлбөрийн хэмжээг шинэчлэн тооцоолоход 9.4 тэрбум гаруй төгрөг байжээ.
Ирэх 2027 оны төсөвт уг зардлыг тусгаж нөхөн олговорыг олгох нь зүйтэй гэж үзсэн ч төсөв нь батлагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.







Зочин · 5 цагийн өмнө
BOOB XXI BOOW GOE GUN VANAG DOLOOJ80955877SADARLMAAR SEKSY