Өвлийн XIV паралимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа
2 цагийн өмнө

Монголын үндэсний паралимпын хорооны Ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон болон БТСУХ-ны дарга Э.Билэгт нар Италийн “Милан Кортина 2026” өвлийн паралимпын ХIV наадамд оролцох пара гүйлтийн цанын холбооны Ерөнхийлөгч Д.Рэнчинханд, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог нарыг 2026*01*09/ хүлээн авч уулзлаа.
Монгол Улсыг төлөөлөн энэхүү өвлийн паралимпын наадамд пара гүйлтийн цанын 10 км, 20 км зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, суугаа цанын эмэгтэй төрөлд А.Сэлэнгэ, пара уулын цанын тамирчин П.Цэрэнпунцаг нар оролцох юм.
Монгол Улс эмэгтэй тамирчин суугаа пара цанын төрлөөр анх удаагаа эрхээ авч өвлийн паралимпд оролцох болсонтой холбогдуулан үндэсний шигшээ багт орон тоог эмэгтэй тамирчин, дасгалжуулагчийг нэмэгдүүлэхээр болов.
Түүнчлэн орон тоог нэмэлтээр авч байгаа пара гүйлтийн цанын баг бүрэлдэхүүнийг Үндэсний шигшээ багаас цалинжуулан, бэлтгэлд болон паралимпын наадамд оролцох зардал, баг бүрэлдэхүүний ёслолын болон спортын үйл ажиллагаанд өмсөх хувцас, тэмцээнд оролцох хэрэгсэл материалын зардлыг санхүүжүүлэхээр болов.






