014 оны 7 дугаар сарын 24-ний 20 цагаас 2014 оны 7 дугаар сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.