УИХ-ын гишүүн Ө.Шижир эрчим хүчний салбарт үүсээд буй асуудалтай холбогдуулан хариуцлага нэхэж, салбарын сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулахыг Ерөнхий сайдаас шаардаж эхэлсэн.

Тэрбээр твиттер хуудаснаа "Манай бүлгийн 42-оос хэнч Т.Доржхандыг өмөөрөхгүй. Энэ залууг би 10 жил бэлдсэн гэж худал хэлдэгтэйгээ адилхан дахиж битгий худлаа мэлзээрэй. Ичих хэрэгтэй шүү. Ингэтлээ албан тушаалтайгаа зууралдсаар л байх уу" гэж жиргэжээ.

Харин хариуд нь Шадар сайд Т.Доржханд "Ояа, Мояа, Женкочид оо, та нар өөрсдөө л эхлээд, дараа нь уйлдаг шүү. Тэвчээрт хязгаар бий. Засгийн ачаа үүрснээс хойш бүтэн жил гаруй чимээгүй байж гүтгүүллээ" гэжээ.