Урьханы” гэж алдаршсан Б.Чинбат, түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцжээ
1 цагийн өмнө
“Урьханы” гэж алдаршсан Б.Чинбат, түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нарт холбогдох эрүүгийн цагаатгагдсан хэргийг Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзээд цагаатгасан шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Б. Чинбат нар нь энэ хэрэгтээ бусдын 15 тэрбум төгрөгийг залилан мэхэлж авсан байжээ.
Мөн Б.Чинбат нь "Ард түний өмч" 500 кг алтыг хууль бусаар олборлож, 200 гаруй тэрбум төгрөгийн алт хулгайлан, Монгол улсад хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2. "Хууль бусаар ашигт малтал олборлох" хуулийг зөрчин 200 гаруй тэрбум төгрөг олсон байдаг юм. Түүний үйлдсэн 10 гаруй эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хохирлын хэмжээ нь жирийн хэн нэгэн төсөөлөхийн аргагүй гэж зарим эх сурвалжууд мэдээлдэг юм.
Шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Э.Өсөхбаяр, прокурор Б.Бат-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ван Лян, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, орчуулагч А.Энхжаргал, цагаатгагдсан этгээд Д.Ичинхорол, цагаатгагдсан этгээд Б.Чинбат, түүний өмгөөлөгч Б.Мэргэн, М.Сонинбаяр нар оролцжээ







Зочин · 1 цагийн өмнө
VANXANI SEXSEER UILCHLGE XANADGUI ERD XUCHINDI80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXN BOOW XANTAL DOLOOJ AL SEXSDEED80955877