Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нэгнийгээ хайчаар гэмтээсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, эл үйл явдал 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр гарсан бөгөөд хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Өмнө нь үүссэн асуудлуудтай давхар шалгаж байгаа" гэх хариултыг өглөө.

Тус ангид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр түрүүч цолтой цэрэг боксын бээлий өмсөж бусдыгаа дэглэсэн, 2026 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хугацаат цэргийн алба хаагчийн эрүү гурав хугарч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн хагалгаа хийлгээд өдгөө эмчилгээ хийлгэж буй. Сэтгэл санааны хувьд хүнд байгаа эрүүний гурван хугаралаас үүдэж гурван шүд үүрсэн учир зайлшгүй авах шаардлага тулгарсан хэмээн эмчлэгч эмч нь ар гэрийнхэнд нь хэлсэн байдаг.

Гэтэл дотоодын цэргийн 05 дугаар ангид дэглэлтэд цэг тавигдахгүй байсаар байгаа нь харамсалтай.