ТАНИЛЦ: Манай улсын энэ оны эхний нэгдүгээр сарын эдийн засгийн үзүүлэлт
1 цагийн өмнө

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа.
- 2025 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.8 хувиар өсжээ. Монголбанкнаас 2025 оны өсөлт 5.8 хувьтай байх төсөөлөл танилцуулж байсан бол Азийн Хөгжлийн Банк 6.6 хувьд хүрч эрчимжинэ гэж төсөөлж байсан юм.
- Өнгөрсөн жилүүдэд зуднаас үүдсэн малын хорогдол хөдөө аж ахуйн салбарыг доош татаж, улмаар 2024 онд эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж байв. Өнгөрсөн онд тус салбар хурдацтай сэргэж, 2025 оны ДНБ-ий өсөлтийн 2.9 нэгж хувийг дангаараа бүрдүүлсэн байна.
- Харин 1.5 нэгж хувийг барилга, үйлдвэрлэлийн салбар, 1.4 нэгж хувийг уул уурхайн салбар, 1 нэгж хувийг үйлчилгээний салбар тус тус бүрдүүлжээ.
- Инфляцын түвшин 7.5 хувьтай гарсан нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг 12.6 хувиар өсөхөд нөлөөлжээ.
- 2026 оны нэгдүгээр сард Монгол Улс дэлхийн 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2.6 тэрбум ам, доллар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарчээ.









