ЖАГСАГЧИД: Үйлдвэрийнхээ төлөө жагсаад, өлсөж байгаа хүмүүсийг мөнгөний жагсагчид гэж гүтгэдэг Э.Бат-Амгалан огцрох ёстой
2 цагийн өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны гадаа салбарын сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж, өлсгөлөн зарлаж байна.
Энэхүү өлсгөлөн зарласан "Зэс-Эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох 150 хүн жагсаал хийж, таван хүн нойтон өлсгөлөн зарлаад байгаа юм. Жагсагчдын хувьд Э.Бат-Амгалан сайдтай биечлэн уулзаж, шаардлагынхаа хариуг авахаар дөрөв дэх өдрөө яамны гадаа хүлээсэн боловч сайд гарч ирж уулзаагүй байна. “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид сар шинийн баярын өмнөхөн тус компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний ах Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарт холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Э.Батбаяр нь өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан зэс борлуулж, зардлын нэрээр нийт борлуулалтын дөрөвний нэгийг буюу 70 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэж тэд үзэж байгаа аж.
Энэ талаар "Зэс-Эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Төмөрхүү: -Санхүүгийн луйврын улмаас компанийг 30.6 тэрбум төгрөгийн НӨАТ-ын өрөнд оруулж, сүүлийн хоёр жил хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах боломжгүй болсон. Бид НӨАТ-ын нэрээр гаргасан 30.6 тэрбум төгрөгийг компанийн дансанд буцаан төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр олгохыг шаардаж байгаа юм. Одоогийн байдлаар жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байгаа.
Мөн жагсаалд оролцож буй "Зэс-Эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Баяраас дараах зүйлийг тодрууллаа.
-Э.Бат-Амгалан сайд болон зарим албаныхан танайхныг ажил дээрээ байгаагүй, зохион байгуулалттай жагсаал хийж байна гэж ярьж байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Төрийн сайд хүн байж, ингэж худлаа ярьж болохгүй. Биднийг даваа гарагт ажилдаа ирээгүй гэж ярьж байгаа. Гэтэл бид тэр өдөр өглөөний 08:00 цагаас эхлээд орой 20:00 цаг хүртэл бүтэн өдөржин ажил дээрээ байсан. Хэрэв биднийг байхгүй байсан гэж хэлсэн бол сайд ч, үүдэнд байсан цагдаа ч худлаа хэлж байна гэсэн үг. Тийм зүйл ярьж байгаа бол шалгуулж болно.
-Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Зарим хүмүүс өлсгөлөн зарлаад хонолоо шүү дээ...?
-Хувьцаа эзэмшигчид жагсаж байсан бол одоо бүр өлсгөлөн зарлаад эхэлсэн. Одоогоор таван хүн хоёр хоносон байна. Нөхцөл байдал нэлээд хурцдаж байна.
-Сайд Э.Бат-Амгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ жагсаал улс төрийн захиалгатай, хэн нэгний санхүүжилттэй байж магадгүй гэж хэлсэн. Та бүхэн үнэхээр мөнгө авч жагсаж байна уу?
-Бид ямар нэгэн төлбөртэй жагсаал хийдэг хүмүүс биш. “Зэс-Эрдэнийн хувь ХХК” 2010 онд байгуулагдсан. 2011 оноос өнөөдрийг хүртэл бид энэ компанид ажиллаж, үйлдвэрээ байгуулахын төлөө явж ирсэн хүмүүс. Бидэнд хэн нэгний төлөө мөнгө авч жагсах ямар ч сонирхол байхгүй. Манай үйлдвэр зогсчихсон, зэс гарч чадахгүй байхад бид яаж мөнгөний төлөө жагсах юм бэ. Үйлдвэрээ ажиллуулахын төлөө л явж байна. Бид энэ үйлдвэрийн төлөө 16 жил амьдралаа зориулсан. Одоо 27 хоног өлсгөлөн зарлаж, хүмүүс хэвтэж байна.
-Та бүхэн яг ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Бид гурван үндсэн шаардлагатай ирсэн.Нэгдүгээрт, манай компанид хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн Энхтайваны Батбаяр 30 орчим тэрбум төгрөгийг НӨАТ-ын өр болгон үүсгэсэн асуудлыг шийдэх ёстой. Үүнээс гадна 70 орчим тэрбум төгрөгийн мөнгөний асуудал яригдаж байгаа. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Ядаж 30 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж, мөнгийг олж авах ёстой. Хоёрдугаарт, үйлдвэр хаагдсанаас болж маш олон хүний амьдрал хүнд байдалд орсон. Үндсэн компанийн 300 орчим ажилтан, туслан гүйцэтгэгч 7-8 компанийн 400 орчим хүн ажилгүй болж, цалин орлогогүй байна. Ихэнх нь банкны зээлтэй. Үйлдвэр ажиллахгүй бол зээлээ төлөх боломжгүй байдалд орж байна. Тиймээс үйлдвэрийг хэвийн ажиллуулах шаардлагатай. Гуравдугаарт, энэ асуудлыг улстөржүүлж, биднийг харлуулж байгаа явдлыг зогсоох хэрэгтэй. Манай компанийн үйл ажиллагааг хаах ашиг сонирхолтой хүмүүсийн асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын Ерөнхий сайдад албан ёсоор мэдэгдэж, хүсэлт өгсөн.
-Та өөрөө энэ компанитай хэзээнээс холбоотой ажиллаж байна вэ?
-Би 2011 оны есдүгээр сарын 28-нд энэ компанид анх ажилд орсон. Анх 100-тын даргаар ажиллаж байсан. Тэр жилийн аравдугаар сард хувьцаа эзэмшигч болсон. Өнөөдөр би Дэнж баг хариуцсан менежер, нийгмийн ажилтнаар ажиллаж байна. Үйлдвэрлэл дээр ч ажиллаж байсан. Энэ үйлдвэрийн жаргал зовлонг бүгдийг нь туулсан хүн. Маш олон удаагийн жагсаал цуглаанд оролцож, үйлдвэрээ барихын төлөө явсан. Манай компанийн ард 24 мянга 550 өрх нэгдсэн байдаг. Бидэнд эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс байгаагүй. Ард иргэд нэгдэж байж л үйлдвэрээ байгуулсан. Үйлдвэр барих явцад маш олон саад бэрхшээл тулгарсан. Газрыг хурааж авах оролдлого ч гарч байсан. Гэхдээ бид бүгдийг даван туулж, цар тахлын хүнд үед үйлдвэрээ байгуулсан.
-Анхны зэсээ хэзээ гаргасан бэ?
-2022 онд анхны зэсээ гаргасан. Тэр үед бид маш их баярлаж байсан. Одоо л үйлдвэрээ босгоод, бүтээгдэхүүнээ борлуулаад явах боломж бүрдлээ гэж бодсон. Гэтэл хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн хүн борлуулсан зэсийг өөрийн компаниар дамжуулж борлуулалт хийж, НӨАТ-ын өрийг манай компани дээр үүсгэсэн. Харин ашиг нь өөр дээрээ очсон. Ингээд ажилчид, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах боломжгүй болсон.
-Хэрвээ үйлдвэр хэвийн ажилласан бол хувьцаа эзэмшигчид ямар боломж байв?
-Хэрвээ санхүүгийн орчин нь эрүүл байсан бол нэгдүгээрт, хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх боломж
байсан. Хоёрдугаарт, төртэй 34 хувийн асуудлаа тохироод Баялгийн санд төвлөрүүлэх боломж байсан. Гуравдугаарт, хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авч, үйлдвэр хэвийн ажиллах боломж бүрэн байсан. Бидний хүсэж байгаа зүйл ердөө энэ. Үйлдвэрээ ажиллуулж, шударга зарчмаар явуулах. Түүнээс биш хэн нэгнийг харлуулж, хар пиар хийх шаардлага бидэнд байхгүй. Биднийг хөлсний ажилчин, хөлсний жагсагч гэж хэлж байгаа нь үнэхээр харамсалтай. Бид 16 жилийн хөдөлмөрөө, амьдралаа зориулсан үйлдвэрээ л хамгаалж байна. Бидэнд мөнгөний төлөө жагсах ямар ч шалтгаан байхгүй. Бид зөвхөн үйлдвэрээ ажиллуулахыг л хүсэж байна.
-Та бүхэн өмнө нь сайдтай уулзах оролдлого хийсэн үү?
-Хэрвээ Э.Бат-Амгалан ямар нэгэн ашиг сонирхолгүй байсан бол ажилдаа ирээд бидэнтэй уулзах ёстой байсан. Гэтэл ирээгүй. Ажил дээрээ ирээгүй мөртлөө хэвлэлд “Нэг дэх өдөр ирсэн” гэж ярьж байгаа нь улайм цайм худалч гэдэг нь ойлгомжтой. Бид нэг дэх өдрийн өглөөний 08.00 цагаас энд байж өнөөдрийг хүртэл хүлээж байна. Гэтэл тэр хүн ажилдаа ирээгүй. Мөн асуудал тавихаар “Манай дүү Э.Батбаяраас асуу” гэж хэлдэг. Гэтэл манай компанийн эзэн Э.Батбаяр биш. Манай компанийн эзэн бол мянга, арван мянга, 100 мянган төгрөгөө нийлүүлсэн 24 мянга 552 иргэн. Бид өөрсдөө эзэд нь. Тэр хүн манай компанид нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй.
-Тэгвэл яригдаж байгаа 15 сая ам.долларын хөрөнгө оруулалтын талаар таны байр суурь ямар байна вэ?
-Тэр 15 сая ам.доллар гэдэг нь өөр компаниудаас залилангаар орж ирсэн мөнгө байж болзошгүй гэж ярьдаг. Хуулийн байгууллага шалгаж байгаа. “Хөс”, “Мөнгөн зам”, “Эм ойл” зэрэг хэд хэдэн компанитай холбоотой асуудал яригдаж байгаа гэсэн. Өөрөө тийм мөнгө оруулчихаад “Миний компани, би эзэн” гэж ярьж байгаа нь буруу. Энэ компанийн жинхэнэ эзэд бол иргэд. Э.Бат-Амгалан биднийг өвөө, эмээ нар гэж доромжилсон үг хэлсэн. Энэ бол байж болохгүй зүйл. Бид бол 2010 оноос хойш 15-16 жил явж байгаа анхдагчид. Хүмүүсийг ингэж доромжилж болохгүй. Ийм үг хэлдэг хүн сайдын суудалд сууж болох уу гэдгийг бодох хэрэгтэй. Бидэнд нүүрсний хулгай, улс төр, бүлэглэлтэй ямар ч холбоо байхгүй. Бид зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж байна.
Э.МӨНХ
ӨДРИЙН СОНИН







Зочин · 1 цагийн өмнө
XALYYTSMAAR XUCHINDI TAALLAAR XAMTRAGCH BOLI80955877VANXANDAAD
Зочин · 1 цагийн өмнө
XALYYRMR SHAAX ERCHUUDN ANUSN NUX XELEERE DYRTAI DOLOOJ 80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ ANUSDAX 80955877AL SEXSYGR ANUSDAAD XUCHINDEED OGN