ТББХ-ны 23 гишүүн нь Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжиж, чуулганаар хэлэлцэхээр боллоо
2 цагийн өмнө

УИХ-ын Төрийн байгууллалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна. Танилцуулгыг ЕТГ-аас хийлээ.
Ням-Осорын Учралыг Ерөнхий сайдад дэмжих эсэх талаар санал хураахад ТББ-ны 24 гишүүний 23 нь дэмжиж, 95.3 хувийн саналаар томилох талаар тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
- 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
- 2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр
- 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
- 2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр
- 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
- 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
- 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
- 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
- 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
- 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
- 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
- 2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
- 2025 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
ШАГНАЛ
- 2015 онд
- Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос







Зочин · 55 минутын өмнө
SEMSEER TAASHAALDAJ80955877
Зочин · 55 минутын өмнө
AXN ANUSN NUXN XELEERE DOLOOJ80955877XALYYXN SHAALGI80955877
Зочин · 56 минутын өмнө
ANUSDAAD XUCHINDUULI80955877
Зочин · 57 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ TOMSGN DOLOOMOOR URN ZHINEGENE AMSI80955877