УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр тогтжээ
2 цагийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан.
С.Амарсайхан, С.Бямбацогт нарын нэгийг нэр дэвшүүлэхээр болоод байсан юм. Хурлын явцад С.Амарсайхан нэрээ татсанаар УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр болжээ.
Намын УЗ-ийн уг шийдвэрийг одоо бүлгийн хурлаар хэлэлцэж эхэлж байна.
Энэ талаар МАН-ын генсек Я.Содбаатар "Хоёр нэр дэвшигчийн асуудал яригдсан. МАН-аас сонгогчдын саналыг олон удаа авсан нэр дэвшигч нарыг намын дарга дуудаж ярилцсан. Удирдах зөвлөлийн хуралдааны өмнө С.Амарсайхан гишүүн нэрээ татаж, С.Бямбацогт гишүүнийг нэр дэвшүүлэхээр боллоо. Одоо МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанд оруулна. С.Амарсайхан гишүүний хувьд улс орны нийгмийн асуудлаар олон талаар саналаа хэлээд С.Бямбацогт даргыг дэмжээд явъя гэсэн байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр УИХ-ын даргын асуудал орсны дараа Засгийн газрын бүтэц орно" гэлээ.







Зочин · 1 цагийн өмнө
BO XXI BOOW DOLOOJ809558777