МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ заяаныхаа ханийг сонгожээ. Тэрээр өнгөрсөн жил Ч.Ариунжаргал гэх бүсгүйтэй  сүй тавьсан бөгөөд тун удахгүй хуримаа хийх гэж байна.

Э.Эрдэнийн хувьд “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгсөөд, докторын зэрэг хамгаалсан бөгөөд Цэргийн эмнэлгийн лабораторид судалгаа шинжилгээ хийж байгаад өнгөрсөн жил Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн юм.

Түүний сүйт бүсгүй  Ч.Ариунжаргал нь “Суурь” компанийн захирал Чинболдын охин. Чинболд, Ц.Элбэгдорж хоёрын хувьд эртний сайн найзууд бөгөөд одоогоос 20 гаруй жилийн тэртээ хаяа залган амьдардаг байжээ. Харин сайн найзуудын хүүхдүүд болох Э.Эрдэнэ, Ч.Ариунжаргал нар ухаан орсон цагаасаа л нөхөрлөж эхэлсэн бөгөөд нэг цэцэрлэгт явж, улмаар АНУ-д ч хамтдаа суралцсан байна. Хэдийгээр багын найзууд ч гэлээ дөрвөн жилийн өмнөөс албан ёсоор үерхэж эхэлжээ. Залуу хосуудын хайр сэтгэлийн холбоог эцэг эх нь  ч дэмжиж байгаа бөгөөд хурим найрыг нь хийхээр бэлтгэл ажилдаа орсон сурагтай.