Япон Монголын соёлын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Япон улсын Засгийн газраас дуучин Д.Оюунтүлхүүрт  өргөмжлөл  гардуулахаар болжээ. 

Тэрбээр 14 настайгаасаа Япон улсад уран бүтээлээ хийж, 200 гаруй хандивын тоглолт зохион байгуулсан бөгөөд “Цаасан шувуу” дуу нь Японы бага сургуулийн сурах бичигт багтсан байдаг аж. Ийнхүү олон жил уран бүтээлээ хийсэн дуучин бүсгүйг шагнаж байгаа юм байна.